Таны өдөржин эрч хүчтэй байхад туслах 6 дасгал
Дасгал хийвэл жин хэвийн
болж, булчин чангардаг. Энэ удаад маш энгийн бөгөөд хийхэд хялбар
дасгалуудыг хүргэж байна. Эдгээр дасгалуудыг өглөө сэрээд орондоо хэвтэж
байхдаа хийнэ. Энэ дасгалыг хийснээр таны сэтгэл санааг сайжруулж,
дотоод эрхтэний үйл ажиллагааг сайжруулна. Бүх л өдөржин эрч хүчтэй
байхыг хүсвэл дасгал хийгээрэй бүсгүйчүүдээ. Танд 8 см - ын диамертай
дэр эсвэл хуульсан алчуур хэрэгтэй.
Цээжнийхээ
доор 8 см диамертэй ороосон алчуураа тавиад гараа дээш сунгана. Яг л
наранд хайлж байгаа мөс шиг алгуурхан биеэ чангалалгүй сул байлгана.
Инээмсэглээрэй.
Үлдсэн дасгалуудыг хийхдээ хүзүүн доороо алчуураа тавина
Одоо алчуураа хүзүүн дороо тавиад гараараа тойрог хэлбэрээр дух, чих , толгой илж өгнө. Мөн цээж, хэвлийгээ илээрэй.
Баруун гараа дээш тэгш өргөөд зүүн гараараа овгор ясыг тэмтэрч дарж өгнө. Нөгөө гартаа мөн адил давтана
Одоо зурган үзүүлсэнчлэн хөлөө нугалж нөгөө хөлнийхөө дотор талыг дарна. Хоёр хөлөндөө адил хийнэ.
Эхлээд хөлийнхөө өсгийг дарна, дараа нь ул хэсгийг дарж массажлана. Хоёр хөлөндөө адил хийнэ.
Гараа
сунгаж түгжинэ /салаавчлан барих/. Одоо хөлөө яг л бүжигчин шиг хөлийн
хуруугаа шилбэндээ хүргэх гэж байгаа мэт шагайгаар нь нугалаад буцаад
суллана. Хэд хэдэн удаа давтан хийнэ.
Гараа
дээш сунгаад нэг хөлөө нөгөө хөлийнхөө өвдөг орчим тавьж сунгана.
Ингэхдээ нугалсан хөлнийхөө эсрэг тал руу толгойгоо эргүүлнэ.
Хөлөө
өвдгөөр нь нугалж, гараа алдлан хэвтэнэ. Одоо нугалсан хөлөө баруун
тийш сунгах бөгөөд эсрэг талруу нь толгойгоо хазайлгана. Нөгөө талдаа
адил хийнэ.
Ингээд ямар ч ажлыг эрч хүчтэй хийхээр боллоо. Амжилт хүсье.
Г.Сувд
Сэтгэгдэл байхгүй байна.