Сонгох, сонгогдох эрх
Сонгох эрх
Сонгуулийн эрх бүхий иргэн ТА:
Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.
Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.
Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна.
Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
Сонгогдох эрх:
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА
- Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
- банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;
- албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
- нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
- ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон;
- цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн бол УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОХ ЭРХТЭЙ.
Мөн хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн хуульд заасан бусад шаардлагыг хангасан бол тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.
Сэтгэгдэл байхгүй байна.