М.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдааныг дэгийн дагуу энэ парламентын хамгийн ахмад гишүүн Ч.Улаан даргалж байна. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолыг хэлэлцэн батлав.
Одоо УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхмийг хэлэлцэж байна.
УИХ-ын дэгийн дагуу хамгийн олон суудал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнээ санал болгодог. УИХ-ын гишүүн С.Бямбацогт МАН-аас нэр дэвшүүлэх эрхмийг танилцуулав. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчийг намтрыг мөн танилцууллаа.