Оросын тамирчдыг “Рио-2016”-д оролцуулах эсэхийг энэ сарын 21-нд шийдвэрлэнэ
ОХУ-ын Олимпын хороо болон Олон улсын хөнгөн атлетикийн холбоо түүнчлэн ОХУ-ын 68 тамирчин ирэх сард болох Олимпын тоглолтод эдгээр 68 тамирчид оролцох эсэх талаарх маргааныг Спортын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан зөвшилцсөн гэж Спортын арбитрын шүүхээс мэдээлжээ.
"Талууд үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 21-нд эцсийн шийдвэр гаргана” гэж Спортын арбитрын шүүх мэдэгдэлдээ дурджээ.
Спортын ертөнцөд шуугиан тариад байгаа сэргээшийн асуудлаас үүдэн Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Олимпод оролцуулахгүй байхаар шийдвэрлэснийг дээрх тамирчид эсэргүүцэж байгаа юм.
Тамирчид ямар нэгэн сэргээш хэрэглэлгүй тэмцээнд оролцсон атлаа шийтгүүлж байна хэмээн эсэргүүцэж, ирэх сард болох Олимпын наадамд оролцох эрхтэй гэдгээ мэдэгдэж байна.
Олимпын наадам 8 дугаар сарын 5-нд эхлэх бөгөөд хэд хэдэн шинжилгээнд орж, хэд хэдэн шалгууруудыг хангасны дараа л ОХУ-ын хөнгөн атлетикийн болон талбайн теннисний цөөн тооны тамирчдад Олимпт оролцохыг зөвшөөрөх юм.
Сэтгэгдэл байхгүй байна.