Болт “Рио-2016”-г өнжих үү

0

 

Болт “Рио-2016”-г өнжих үү

 

Олимпын 6 алтан медальт Усэйн Болт бэртлийн улмаас Ямайкийн АШТ-ээс нэрээ  татжээ. Гэхдээ тэрбээр Риогийн Олимпын наадамд оролцоно гэж найдаж байгаа аж.

 

Болт өнгөрсөн баасан гарагийн орой твиттер хуудсандаа "зүүн өвдөгний шөрмөс тасарсан” гэж бичжээ.

"Пүрэв гарагт 100 метрийн эхний шатны гүйлтэд оролцсоны дараа миний хөл эвгүй болж эхэлсэн. Баасан гарагийн орой хагас финалд түрүүлсний дараа дахиад өвдөж эхэлсэн. Эмч шөрмөс тасарсан гэж оношилсон” гэж 100 болон 200 м-ийн зайд дэлхийн дээд амжилтыг тогтоогч Болт ярилаа.

Тэрбээр "баасан гарагийн орой болсон 100 м-ийн гүйлтийн финалын өмнө би эмчийн магадлагаагаа өгч, дээрх тэмцээний финал болон манай улсад болдог Олимпын бусад сорилго тэмцээнүүдийг өнжихийг хүсч байгаагаа мэдэгдсэн” гэв.

2012 оны Лондоны Олимпын мөнгөн медальт Йохан Блейк баасан гарагт 100 м-ийн зайг 9.95 секундэд туулан түрүүлжээ.

Өдгөө 29 настай Болт 3 долоо хоногийн өмнө Ямайкт болсон тэмцээнд 100 м-ийн зайд 9.88 сек-ийн амжилт үзүүлсэн юм. Түүний энэ үзүүлэлт 2016 оны хувьд дэлхийд 2 дугаарт орж байна. Францын тамирчин Жимми Вико зургадугаар сарын 7-нд эх орондоо болсон тэмцээний үеэр 100 м-ийн зайд 9.86 сек-ийн амжилт үзүүлэн, Европын дээд амжилт тогтоожээ.

Ямайкийн Хөнгөн атлетикийн холбооны  /ХАХ/ дүрмийн дагуу Болт "Рио-2016”-гийн 100 м-ийн гүйлтийн тэмцээнд оролцох боломжтой юм.

Тэмцээнд оролцсон амжилтаараа дэлхийд эхний гуравт эрэмбэлэгдсэн тамирчид УАШТ-ий үеэр өвчин эсвэл бэртлийн улмаас нэрээ татсан ч тив дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцох эрхтэй гэж тус улсын ХАХ-ны дүрмэнд заасан байдаг аж.

Усэйн Болт энэ онд 200 м-ийн гүйлтэд огт оролцоогүй юм. Эрүүл мэндийн шалтгааны улмаас Болт "Рио-2016”-д оролцох эсэх нь тодорхойгүй байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex