Умард Солонгосын удирдагчийг АНУ хар дансанд оруулжээ
Хүний эрхийг зөрчиж байгаад буруутган Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эсрэг АНУ анх удаагаа хориг арга хэмжээ авлаа.
АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд "Умард Солонгост хүний эрх зөрчигдөж байгаа зэрэг хүчирхийлэлд Ким Жөн Ун шууд буруутай” гэж дурджээ.
Мөн Умард Солонгосын нөлөө бүхий 10 албан тушаалтны нэрсийг хар дансанд оруулсан байна.
Энэ хориг арга хэмжээтэй холбогдуулан Умард Солонгосын Засгийн газар ямар нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна.
Хориг арга хэмжээний хүрээнд дээрх хүмүүсийн АНУ дахь бүх хөрөнгийг "царцааж", Америкийн иргэдийг тэдэнтэй бизнес хийхийг хоригложээ.
Цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ аваад байгаа юм. Харин хамгийн сүүлд авсан дээрх хориг арга хэмжээ бол Умард Солонгосыг тусгаарлах бодлогоо АНУ улам эрчимжүүлж байгаагийн нэг илрэл гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.