МАН-ын боловсон хүчний хямрал Монгол Улсыг санхүүгийн хямралаас салгаж чадах уу

1

УИХ-ын 76 суудлын 65 буюу үнэмлэхүй олонх болсон Монгол ардын яам даанч олонхийн хэмжээнд зангараг гаргаж чадахгүй л байна. Мэргэшсэн боловсон хүчний нөөц арвинтай гэгдэх МАН-д Засгийн газраа хэл амгүй байгуулчих зангараг дутагдаад байна шүү дээ.

 

Шөнө дөлөөр Засгийн газрын бүтцээ батлуулж, шөнө дөлөөр сайд нараа томилуулж авлаа. Гэхдээ л бүрэн гүйцэт бус. Хүнээр бол нэг хөлгүй, эсвэл нэг гаргүй нэгэн бий болчихоод байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тайлбарлаж байгаагаар дөрвөн сайдыг нь эрх ашгийн зөрчилтэй хэмээн АТГ-аас хориглосон байгаа юм. Ийм тайлбартай, тайлбаргүй эрх ашгийн зөрчилтэй хүмүүс сайдын сэнтийд заларчихаад байгаа бус уу.

 

Олонх болсон намд нэг л эрх ашиг үйлчилнэ. Энэ бол зөв, буруу ч олонхийн шийдвэрээр далайлгах явдал. Тиймээс "Мэргэжлийн” нэртэй Засгийн газарт телемеханик ч хүн Сангийн сайдаар томилогдчихоод байхад алга ташин баяр хүргээд сууж байна шүү дээ. 


МАН нэгэнтээ олон түмэнд өгсөн амлалтаасаа буцчихсан. Тэгэхээр буцаад уулзах нүүргүй болж байна л гэж дүгнэж болохоор. Тулхтай хэдэн улс төрчийнхөө буянд олныхоо итгэлийг арай ч алдчаагүй байгаа нь үнэн. Гэвч энэ итгэлийн утсаа хэзээ тасрахыг хэлж мэдэхгүй юм. Харин намдаа өргөсөн хандивынхаа төлөөсөн сайдын суудал авсан эдгээр эрхмүүд улс орныг хэрхэн авч явахаас итгэлийн утасны бат бөх эсэх хамаарах болчихоод байна.


Бүтэн дөрвөн жил шүүмжилсэн АН-ынхаа алдааг МАН үг үсэггүй давтаж байгааг харах тийм ч таатай санагдахгүй л байна. АН-д олон фракц байдаг харин МАН-д мөнгө гэх маш том эрх мэдэл байдаг бололтой юм. Тиймээс л мөнгөтэй хүнийг намын нэр хүндээ ч үл анзааран сайдын сэнтийд залж, олноороо дэмжиж байна.

 

Нөгөө мэргэжлийн болоод чадварлаг Засгийн газар байгуулах тухай амлалт үлгэр болсон. Ер нь Уралын политехникийн дээд сургуулийг Автоматикч, телемаханикч мэргэжлээр төгссөн, өөрийн хувийн бизнесийг цэцэглүүлэн мандуулсан Б.Чойжилсүрэн гэх эрхмийг Монгол Улсын Сангийн сайдад нэр дэвшүүлэхэд л Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажиллах бус харин төлбөр төлөх Засгийн газар юм гэж бодогдож байлаа.

 

МАН-аас өөр нам ийм шийдвэр гаргасан бол одоо яая гэхэв. Гэтэл МАН-д улсын эдийн засаг, сан хөмрөгийн асуудлыг хариуцаад явчих Б.Чойжилсүрэнгээс чадварлаг, мэргэжлийн хүн олон л баймаар. Гэтэл хүч түрэн түүнийг томилж байгаа нь олон жил намдаа зориулсан хандив, тусламжид хариу барьж буй үйлдэл юм уу гэж харагдаж байна. Түүнээс эдийн засагчдын бараагүй санхүүгийн хямралыг телемеханикч барах нь юу л бол. МАН-ын боловсон хүчний хямрал улс орныг эдийн засгийн хямралаас гаргаж чадна гэж үү. 

 

Үнэхээр "арай ч дээ” гэмээр томилгоонууд хийж байна. Өнгөрсөн дөрвөн жилд алдсан шархаа нөхөж байгаа нь энэ бололтой. Түүнээс ард түмэнд "хайртай” гэдэг амлалт нь шал худлаа. Иргэд АН-д хариуцлага тооцохын тулд МАН-аас өөр сонголт байгаагүйг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ МАН-ын хөрөнгөтнүүдэд бус мэргэшсэн, чадварлаг залууст эх орноо хөгжүүлэх, хямарсан эдийн засгаа босгох, сэргээх, иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх боломжийг өгч сонголтоо хийсэн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс МАН-ын амлалтыг өглөө бүр сануулсан ч болохоор байна.

 

Амар

Үндэстэн агентлаг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex