Хүн эвшээснээр тархи идэвхжиж, илүү үр бүтээлтэй ажиллах дохиог хүлээн авдаг
АНУ-ын эрдэмтэн Жонатан Рокоф, хувьслын сэтгэл зүйч, доктор Эндрю Галлап
нар эвшээх нь ямар ач холбогдолтой талаар шинэ судалгааны үр дүнг
танилцуулсан байна. Хүн эвшээснээр тархи идэвхижиж, илүү үр бүтээлтэй
ажиллах дохиог хүлээн авдаг гэж тайлбарлажээ. Харин тархинд
хүчилтөрөгчийн нэмэлт хэмжээг дамжуулах зайлшгүй шаардлагаар эвшээлгэдэг
гэсэн онолыг няцаасан аж. Харин Их Британийн сэтгэл зүйчид эвшээх нь
бүдүүлэг байдлын илэрхийлэл бус, цайлган сэтгэл, тайван байдлын шинж
тэмдэг хэмээн үзжээ.
Түүнчлэн эвшээх үед нулимсны булчин өдөөгдөж, залгиур хоолой болон
багалзуур дөрөв дахин томорч сонсгол дамжуулах суваг түр зуур бөглөрдөг
аж. Гэхдээ эрдэмтэд өнөөг хүртэл уг үзэгдлийн мөн чанарыг бүрэн
тайлбарлаж чадаагүй байгаа билээ. Эвшээх нь амьсгал түгжих болон гаргах
богино хугацааны үйлдэл бөгөөд ердөө 5-10 секунд л үргэлжилдэг байна.
Э.Энхчимэг
Эх сурвалж: Independent.co.uk
Сэтгэгдэл байхгүй байна.