Олимпийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ

0

Rio 2016

Хүн төрөлхтөний цэнгэлийн манлай зуны олимпийн ээлжит наадам 2016 оны наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Бразил улсын Рио-де-Жанейро хотноо болно. Ингээд зуны олимпийн XXXI наадам болон бусад онцлох зүйлсийн талаар толилуулъя.

Бразилчууд олимпийн наадмыг зохиох эрхээ хэрхэн авав

Хүн амынхаа тоогоор (6.4 сая) улсдаа хоёрдугаарт, тивдээ эхний тавд орох Бразилийн хуучин нийслэл Рио-де-Жанейро өмнө нь 1936, 1940, 2004, 2012 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлж байсан ч нэг ч удаа шувтаргын шатанд үлдэж байсангүй. Харин 2016 оны олимпийг зохион байгуулах эрхээ авахдаа Азербайжаны Баку, Катарын Доха, Испанийн Мадрид, Чехийн Прага, Японы Токио, АНУ-ын Чикаго, ОХУ-ын Санкт-Петербург хотуудтай өрсөлджээ.

Ингээд 2008 оны зургадугаар сарын 4-нд болсон эхний шалгаруулалтад Мадрид, Токио, Чикагогийн хамтаар финалд үлджээ. Улмаар 2009 оны аравдугаар сарын 2-нд Данийн нийслэл Копенгагенд болсон ОУОХ-ны 121 дүгээр чуулганы үеэр зохиогдсон эцсийн шатны шалгаруулалтад олонхийн саналыг авч ялагч болсон юм.

"Рио 2016”-гийн онцлог

Энэ бол Өмнөд Америк тивд болох анхны, Латин Америкт зохиогдох хоёр дахь (анхных нь 1968 онд Мексик улсын Мехико хотноо болж байв) олимпийн наадам бөлгөө. Тус наадамд 207 орны 10500 орчим тамирчин спортын 28 төрөлд 301 цогц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн олимпод Косово, Өмнөд Суданы тамирчид анх удаагаа оролцох юм. Наадмын ихэнх тэмцээн уралдаан Рио-де-Жанейрод, хөлбөмбөгийн тэмцээн олимпийн нийслэлээс гадна Белу-Оризонти, Бразилия, Салвадор, Сан-Паулу хотноо болно.

Спортын байгууламжууд

Таван хотод зэрэг явагдах хөлбөмбөгийн тэмцээнийг эс тооцвол олимпийн наадмын болон паралимпийн ихэнх тэмцээн Рио-де-Жанейрод, тэр дундаа хотын баруун дүүрэг Барра да Тижука орчимд болно. Мөн нээлт, хаалтын ажиллагаа, хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанууд алдарт "Маракана” цэнгэлдэх хүрээлэнд, усан спортын зарим төрлийн тэмцээн Копакабана наран шарлагын бүс орчимд зохиогдох хуваарьтай.

Өмнөд Америктаа хамгийн том газар нутагтай, хамгийн олон үндэстэн ястан аж төрдөг, дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр эхний тавд орох Бразил орныг аялал жуулчлалаас салган ойлгохын аргагүй. Олимп үзэхийн хажуугаар тус улсын соёл, зан заншил, ард түмний амьдрал ахуй, үзэсгэлэнт Рио-де-Жанейро хоттой танилцаж, карнавал үзэхээр ирсэн жуулчдад зориулж, хотын төв хэсэг Порто Маравилья орчмыг өргөтгөн тохижуулжээ. Хааш хаашаагаа 5 км үргэлжлэх хотын энэхүү төв хэсэгт олон суваг шуудуу, усан оргилуур, дугуйн болон явган хүний зам байгуулж, трамвайн шинэ чиглэл бий болгож, 1500 гаруй мод нэмж тарьсан байна.

Төсөв, санхүү

Confederations Cup 2013, World Cup 2014 зэрэг хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдийг хүлээн авч, үүнд 4 тэрбум ам.доллар зарлагадсан бразилчууд энэ удаагийн олимпийн наадмыг анх 5.5 тэрбум "ногоон”-ы өртгөөр зохион байгуулна хэмээн зарлан тунхаглаж байлаа. Гэвч эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлын улмаас олимп эхлэхээс жилийн өмнө зардлаа 30 хувиар танахаар шийдвэрлэснээ Зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан юм. 

"Рио 2016” олимпийг Зохион байгуулах комиссын дарга Мариа Андрада "Бразилийн ард түмний хүсэлт, шаардлагаар энэхүү таналтыг хүлээн авсан. Мэдээж спортын арга хэмжээнд зарцуулж буй энэ их мөнгийг ард түмэндээ зориулсан нь нэг талаар зөв байх. Гэхдээ бид олон улсын тавцанд нэр хүндээ өсгөхийн тулд, ард түмнийхээ сэтгэл санааг өргөхийн тулд эдгээр арга хэмжээнүүдийг зохиож, дэлхий дахины анхаарлыг татах ёстой. Хэдийгээр хөрөнгө төсвөө бууруулж байгаа ч бид өмнөх наадмуудаас дутахааргүй олимпийг зохион байгуулна. Бразил орон энэ өдрүүдэд хүн төрөлхтнийг гайхашруулах болно” гэж ярьж байна.

Ямартай ч төр засгийн зүгээс олимпийн наадмын зохион байгуулалтад 56,015,708.68 реал (Бразилийн мөнгөн тэмдэгт нь реал бөгөөд 1 реал нь ойролцоогоор 0.28 ам.доллартай тэнцэнэ) төсөвлөөд буй. Түүнчлэн ивээн тэтгэгчдээс 34,033,726.00 реалыг татаж төвлөрүүлээд байна.

Тасалбар

Зохион байгуулах хороо 2014 оны есдүгээр сард тэмцээн уралдааны тасалбарын үнээ тодорхойлсон бөгөөд билетийг зөвхөн Бразилийн үндэсний мөнгөн тэмдэгт реалаар худалдаалахаар болжээ. Нийтдээ 7.5 сая тасалбар борлуулна гэж тооцсон нь "Лондон 2012”-ынхтой харьцуулахад 200 мянгаар бага юм. 

Тасалбар тэмцээний төрөл, үе шатаасаа хамаарч 40-4600 реалын үнэтэй ба нийт билетийн тал орчим хувь буюу 3.8 сая нь 70 болон түүнээс бага реалын үнэтэй байх аж. Харин олимпийн наадмын замын дугуйн зарим нэг уралдаан, спорт алхааны төрлүүд, марафон гүйлт зэрэг хотын гудамжинд болох тэмцээнийг үнэгүй үзэж болох юм.

Оролцох орнууд ба цагаач тамирчид

"Рио 2016”-гийн эрхийн болон урьдчилсан тэмцээнд 186 орны тамирчид оролцсон. Бол үлдсэн 21 орон "цагаан хуудсаар” тамирчдаа оролцуулж байна. Тусгаар тогтнолоо олоод удаагүй Косово, Өмнөд Суданы тамирчид анх удаа оролцох гэж байгаа тухай өмнө өгүүлсэн. Харин ОУОХ-ноос Үндэсний олимпийн хорооных нь дотоод хэрэгт төр засаг, эрх баригчид нь оролцдог Кувейтийн эрхийг хасчээ.

Эрхээ хасуулсан болон тусгаар тогтнолоо алдсан орны тамирчид уламжлал ёсоор ОУОХ-ны тугийн дор жагсч, тэмцээндээ оролцоно. Цагаач тамирчдын талаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах "Олимпийн наадмын үеэр дэлхий дахины анхаарлыг цагаач-тамирчдын зүг хандуулах шаардлагатай байна. Чухам өндөр зэрэглэлийн хэчнээн тамирчин гэр оронгүй цагаачилж явааг мэдэхгүй юм. Ямартай ч Рио-гийн олимпод 5-10 тамирчин ОУОХ-ны тугийн дор тэмцээн уралдаанд оролцох болов уу” хэмээн ярилаа.

Сирийн иргэний дайны улмаас Европыг зорин нүүдэллэх болсон цагаачдыг ОУОХ эхнээсээ анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цагаач тамирчдад зориулсан сан бий болгож, түүнд 2 сая долларын хөрөнгө цуглуулж чаджээ.

Эх сурвалж:Teammongolia

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex