Цистит буюу давсагны үрэвсэл хэрхэн сэргийлэх вэ

0

Бүсгүйчүүдийн хувьд цистит жинхэнэ асуудал болдог. Цистит гэдэг нь шээс дамжуулах замын нянгийн гаралтай үрэвсэл аж. Уг үрэвсэл ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог гэнэ. Олон удаагийн дахилттай, сэдрэх хандлагатай, зовиур ихтэй гэж эмч нар онцолдог байна. Циститын үед ойр ойрхон шээх, шээхдээ дүлэлт өгөх, сүүлдээ шархлах зовиур илэрдэг байна. Хүндэрвэл цустай шээж, бүр хэцүүдвэл цус дусах нь ч бий гэнэ. Сүүлдээ давсаг хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахаа больж, ойр ойрхон шээдэг болдог аж. Эмчилгээний хувьд нянгийн гаралтай үрэвсэл учраас дор хаяж 21 хоног, cap, нэг, гурав, зургаан cap эмчлэгдэж байж хэвийн байдалдаа ордог байна.Сарын тэмдгийн үед цистит сэдрэх магадлалтай гэнэ. Учир нь энэ үед эмэгтэй хүнийн биеийн эсэргүүцэл сулардаг тал ажиглагддаг байна. Эмчид хандаж, сайн эмчлүүлж чадвал бүрэн эдгэрдэг өвчин гэж эмч нар хэлж байна. Харин эмчлүүлэхгүй удвал шээсний замыг бүхэлд нь хамарсан нянгийн үрэвсэл болдог аж. Нянгийн гаралтай үрэвсэл дээшээ өгсөх замаар бөөрний тэвшинцэрийн үрэвсэл үүсэх эрсдэлтэй гэнэ. Олон удаа дахиад байвал бөөрний дутагдалд ч хүргэж мэдэх аюултай өвчин юм.

Ихэвчлэн цистит буюу давсагны үрэвсэл тусах үед бид эмчид хандан үзүүлэх нь цөөхөн байдаг. Гэр бүл, найз нөхдөөсөө асууж байгаад л буруу зөв эмчлээд зовиур арилмагц эмчилгээг орхидог. Энэ нь өвчин олон дахих нэг том шалтгаан болдог. Мөн шээс их ойр ойрхон хүрээд шээхээр шээс гарахгүй маш хурц зовиуртай өвдөлт өгдөг. Мөн шээс тод өнгөтэй, хурц үнэртэй гардаг.Тиймээс заавал эмчид хандах бүр боломжгүй байвал маш олон зүйлийг уншиж харьцуулж үзээрэй. Ингээд өөрийн туршлагаас олж мэдсэн хэдэн энгийн зөвөлгөөг хүргэе.

    - Хэрэв циститний шинж тэмдэг илэрч эхэлбэл шингэн зүйл ус ихээр уух. Энэ нь нянг шээсээр дамжуулан гадагшлуулах болно.

    - Цангис, аньс жимсний шүүс уу. Болж өгвөл байгалийн шууд жимсээр нь чихэргүй шүүс хийж уух. Үүнээс маш их С аминдэм авна.Нянгийн өсөлтийг багасгана.

    - Давсаг юмуу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.

    - Хэрвээ анти-биотик хэрэглэж байгаа бол эмээ заавал дуустал уух. Олон удаагийн давталттай үед бага тунгаар анти-биотикийг 6 сар хүртэл ууж байж үрэвсэл бүр мөсөн намдана.

    - Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болдог. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.

    - Халуун усан банн. Энэ жин тавихдаа төстэй. Бие амарч өвдөлт намдана.

    - Шээс хүрэх бүрт шээх.   

Жич: Дээрхи зөвөлгөөнд байгаа аль нэг зүйлээс харшилтай эсвэл хэт мэдрэг бол хэрэглэж болохгүйг анхаараарай.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.