БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХГҮЙ УДВАЛ ҮРЭВСЭЛТЭЙ БОЛНО

1

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд өндгөвчний үрэвсэл нэмэгдэх хандлагатай болсон.
 

Гэвч энэхүү үрэвсэлт өвчний талаар тодорхой мэдлэгтэй хүн ховор учраас урьдчилан сэргийлэх боломжгүй байх нь элбэг аж.

Ялангуяа ганц бие бүсгүйчүүдэд ийм үрэвсэл үүсэх хандлага нэлээд байдаг юм байна. Таамаг төдий ярианаас үүдэн хуурамч зөвлөгөөг мөрдөж, өөрсдөө дур мэдэн эмчлэх гэж оролдсоноор өвчнөө архагшуулах явдал ч цөөнгүй гардаг юм байна.

Ингээд охид бүсгүйчүүддээ сэрэмжлүүлэх үүднээс "Чимэг оюу” эмнэлгийн ерөнхий эмч, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Х.Ганбаатартай ярилцлаа.

-Өндгөвчний үрэвсэлт өвчин ихсэх хандлагатай байгаа тухай эмч мэргэжилтнүүд анхааруулах болж. Энэ үнэн бол өвчний шалтгаан юунаас үүдэлтэй байж болох вэ?

-Тийм ээ. Сүүлийн үед хийсэн судалгаа шинжилгээг өмнөх жилүүдтэй харьцуулж үзэхэд өндгөвчний үрэвсэлт өвчин нэлээд ихэссэн. Өвчлөлийн шалтгаан нь олон янз байдаг л даа. Хамгийн гол нь бэлгийн ариун цэвэр, эрүүл мэндийн байдал, орчны нөлөө, бэлгийн замын халдварт өвчин зэрэг гол шалтгааныг энгийн хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй.

Тухайлбал, охид бүсгvйчүүд хүйтний улиралд нимгэн өмдтэй явж байгаа нь буруу. Даарч, хөрлөө гээд өндгөвч шууд л өвчилнө гэж юу байхав. Харин энэ маягаар удаан явбал өвчлөл үүсгэхэд их бага хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг.

Мөн бусад эрхтэнд үүссэн ямар нэгэн архаг үрэвсэлт өвчлөл өндгөвчинд таагүй нөлөө үзүүлдэг. Эдгээрээс гадна мэргэжлийн үүднээс тодорхойлох шалтгаан багагүй байдаг юм. Шалтгааныг нь мэдэж байж л урьдчилан сэргийлэх боломжтой шүү дээ.

-Бусад төрлийн өвчин гэхээр юу байдаг юм бэ?

-Шээс, бэлгийн замын өвчнүүд бий. Бөөр, давсаг, мухар олгойн үрэвсэлтэй, циститтэй хүмүүсийн өндгөвч үрэвсэх магадлал өндөр байдаг.

-Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг өндгөвчинд муу нөлөөтэй гэлцдэг нь оргүй зvйл биш байх?

-Тийм шүү. Багагүй хугацаанд ерөндөг хэрэглэхэд өндгөвчинд муугаар нөлөөлдөг. Гэхдээ ерөндөг тавиулсан хүн болгон өндгөвчний үрэвсэлтэй болдог гэвэл эндүүрэл. Ерөндөг тавихын өмнө эмэгтэйчүүдийн эмч хэмжээний үзлэг хийдэг учраас тэр. Үтрээний болон өндгөвчний үрэвсэл, умайн хүзүүний шарх зэрэг элдэв өвчлөл байхгүй. Эрүүл мэндийн шаардлага хангасан тохиолдолд л ерөндөг тавих ёстой.

Харин зарим хүмүүс сарын тэмдэг ирэх ч юмуу ийш тийшээ явах гэж яараад үзлэг хийлгэсэн болоод л ерөндөг тавиулах гэж зүтгэдэг. Хэрэв ямар нэгэн өвчлөлтэй байх үедээ ерөндөг тавиулбал энэ нь цаашлаад өндгөвчний үрэвсэлт өвчний суурь болох нь бий. Ерөндөг тавиулаад бэлгийн ариун цэвэр сахихаас залхуурах, эмчийн үзлэгт орохгүй удаан явах нь үтрээний үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхөд хүргэдэг юм.

-Тогтмол бэлгийн харьцаанд орохгүй ч гэлээ, ерөндөг тавиулах нь муу нөлөөтэй юу. Мөн ерөндөгөө ойр ойрхон солиулахгүй явах нь өндгөвчинд хэр нөлөөлдөг юм бол?

-Бэлгийн замын үрэвсэлт өвчингүй бол гайгүй л дээ. Ерөндөг хэрэглэх тодорхой хугацаа бий. Нэг ерөндөгийг 4-5 жилийн хугацаанд хэрэглэх боломжтой. Ер нь элдэв өвчлөлд өртөхгүй байвал сөрөг нөлөө үзүүлэхгүй.

-Үр хөндөлт олон удаа хийлгэснээр өндгөвч үрэвсэх магадлалтай гэсэн?

-Мэс ажилбар учраас нөлөөлөх нь мэдээж. Өндгөвч бага зэрэг үрэвссэн байх үед үр хөндөлт хийлгэх ч юмуу мэс ажилбарын дараа гам сахиагүй тохиолдолд үрэвсэлт өвчин үүсэх магадлалтай.

-Өмнө нь ямар нэгэн өвчин, зовиургүй байсан эх кесарво хагалгаагаар төрсний дараа өндгөвчний үрэвсэлтэй болчихсон байна гэж сонссон. Энэ юутай холбоотой вэ?

-Гэхдээ энэ бүхэн өрөөсгөл ойлголт л доо. Кесарво хагалгаа хийлгэсэн хүн бүр өндгөвч нь үрэвсэлтэй болчихно гэвэл үгүй. Мэс ажилбар хийлгэсний дараа ямар ч хүний биеийн эсэргүүцэл сулардаг шүү дээ. Тэгэхээр өндгөвчний архаг үрэвсэлтэй байсан нь хагалгааны дараа сэдрэх тохиолдол гарч болно.

Кесарво хагалгаа, үр хөндөлт хоёр бараг адилхан зvйл. Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хийдэг болохоор иймэрхүү асуудал гарах нь ховор. Хэрэв тийм бол төрөх юмуу үр хөндөлт хийлгэсний дараа халуураад сүйд болох нь ойлгомжтой. Харин хагалгаа хийлгэснээс хойш хэсэг хугацааны дараа иймэрхүү өвчлөл үүссэн бол биеийн эсэргүүцэл суларсантай холбоотой.

-Бага насны хүүхэд хүртэл өвчлөх болсон гэж ярих юм?

-Яалаа гэж дээ. Бэлгийн харьцаанд ороогүй учраас иймэрхүү тохиолдол гарах нь ховор.

Яахав, бөөрний өвчтэй хүүхдийн өндгөвч үрэвсч болзошгүй. Гэхдээ шилжилтийн нас нь эхэлж, бэлгийн бойжилт явагдсанаар өндгөвчний үйл ажиллагаа хэвийн болсны дараа л үүсэх асуудал. Түүнээс биш, бэлгийн бойжилт нь явагдаж дуусаагүй таван настай хүүхэд өндгөвчний үрэвсэлт өвчтэй болно гэж байхгүй.

-Өвчтөний дундаж наслалт ямархуу хэмжээнд байна вэ?

-Хэдийгээр төрөөгүй ч гэлээ, бэлгийн харьцаанд орсон охид өндгөвчний үрэвсэлтэй болсон тохиолдол олон бий. Тиймээс өвчтөний нас харьцангуй залуужих хандлагатай байна.

- Барагцаалбал.?

-Бэлгийн харьцаанд хэдэн настайдаа орж байгаагаас нь шалтгаална. Голдуу 16-аас дээш насны охид өвчлөх болж. Манайд үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн дунд өндгөвчний үрэвсэлтэй хvн цөөнгүй бий. Өдөрт 20 хүн үзүүллээ гэхэд 8-10 нь өндгөвчний үрэвсэлтэй байдаг. Зөвхөн өндгөвчний үрэвсэл бус бэлгийн замын бусад өвчин хавсарсан маягаар өвчилсөн байх нь элбэг.

-Үрэвсэлт өвчин архагшсан тохиолдолд өндгөвч томордог гэх юм. Идээт буглаа үүсдэг гэсэн үг үү?

-Тиймээ. Өндгөвчний үрэвсэлт өвчнийг эмчлэхгүй, удаан хугацаанд явсан тохиолдолд идээт буглаа үүсч болно. Идээ нь томорсон vед айхтар халуурч, биеийн байдалд нь нөлөөлж эхэлбэл зайлшгvй хагалгаа хийх шаардлагатай. Тэгэхээр хагалгаа хийлгэхээс өмнө л арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Давсаг хавиар хатгаж өвдөх, үсэрч харайхад хөндүүрлэх, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, үтрээнээс цагаан юмуу ногоон өнгийн, эвгүй vнэртэй ялгадас гарах, шээх үед хорсч өвдвөл яаралтай эмчид хандах нь чухал.
 

Эдгээр шинж тэмдэг илэрвэл өндгөвчний үрэвсэлт өвчин эхлэх шатандаа явж байна гэсэн vг. Зарим охид өөр хоорондоо ярьж байгаад дур мэдэн эмчлэх гэж оролддог. Ямар нэгэн бэлдмэл хэрэглэж өвчний хурц үеийг дөнгөж дарах төдий эмчлээд л орхидог юм билээ.

Ингэснээр өвчнийг архагшуулж болзошгүй. Өндгөвч томорч, идээлсэн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Үрэвссэн юмуу идээлсэн эсэхийг нь ЭХО оношлогоогоор тогтоож, эмчилгээнийхээ хувилбарыг гаргадаг юм. Гэхдээ өндгөвч нь үрэвсч томрон, хагалгаа хийлгэх дээрээ тулаад эмчид хандсан хvн цөөхөн л дөө.

-Идээлж томорсон өндгөвчийг шарлага хийх ч юмуу ямар нэгэн аргаар эмчлэх боломжтой биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эхний үед эмийн эмчилгээ хийж, өвчний хурц үеийг дараад шарлага болон физик эмчилгээг сонгодог юм. Хэрэв эмчилгээгээ тууштай хийлгэж чадвал бүрэн эдгэрэх боломжтой.

-Үрэвсч, идээлсэн өндгөвчөө мэс ажилбар хийлгэж авахуулах тохиолдол олон байна. Гэвч ингэх нь жирэмслэх боломжийг 50 хувиар бууруулдаг гэсэн. Үнэн үү?

-Тиймээ, үнэн. Өндгөвч нь хос эрхтэн. Хоёулаа эрүүл, хэвийн байгаа тохиолдолд жирэмслэх магадлал өндөр байдаг. Гэхдээ өрөөсөн өндгөвчтэй, тэр нь эрүүл байвал жирэмслэх боломжтой. Үрэвсэлт өвчин ч бус савньг гадуурх жирэмслэлтээс болоод нэг өндгөвчөө авахуулсан хүн дараа нь хөл хүндтэй болоод ирэх энүүхэнд шvv.

-Өндгөвчний үрэвсэлт өвчнөө эмчлүүлээгүй байж жирэмсэлсэн тохиолдолд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Жирэмсэлсний дараа биеийн эсэргүүцэл сулардаг тул сэдэрч өвдөх тохиолдол бий. Гэхдээ жирэмсний эхний гурван сарын дотор ямар нэг эмчилгээ хийж болохгүй. Ургийн хөгжилд муугаар нөлөөлнө шүү дээ. Эрүүл хүнээс эрүүл хүүхэд гарах учраас жирэмсэн болохоос өмнө өөрийгөө бэлтгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ингэж биеэ бэлтгэснээр жирэмсний хугацаанд ямар нэг зовиургүй, хүүхдээ эрүүл саруул бойжуулж, төрүүлнэ.

-Гэр бүлтэй болж амжаагүй ч юмуу хүүхэд төрүүлээгvй эмэгтэйчүүд үрэвсэлт өвчнөөр өвдөх нь элбэг гэлцдэг юм билээ?

-Тэгж ярьдаг л даа. Олон жил нөхөргүй явж, хүүхэд төрүүлээгvй эмэгтэйчүүд өвчлөлд өртөх нь элбэг. Тогтмол бэлгийн харьцаанд орох нь хүний эрүүл мэндэд маш их хэрэгтэй. Бэлгийн харьцааны үед цусан хангамж сайжирдаг. Цусан хангамж сайжирснаар бага аарцгийн хөндийд байрлах умай, өндгөвч, үр дамжуулах суваг гэх мэт эрхтэнүүд эрүүл байдаг. Харин удаан хугацаагаар бэлгийн харьцаанд орохгүй явснаар цусан хангамж нь тодорхой хэмжээгээр муудаж, үрэвсэлт өвчинд хамрагдах магадлал ихтэй.

Олон жил нөхөргүй явсан, хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг ажиглаад байхад хоргүй хавдрын зангилаа маш их үүссэн байдаг. Энэ бүхэн гормоны алдагдалтай л холбоотой байхгүй юу. Тэгэхээр удаан хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх нь тийм ч сайн зvйл биш.

-Тэгэхээр бэлгийн харьцаанд тогтмол ордоггүй, хүүхэд төрүүлээгvй эмэгтэйчүүд өндгөвчний үрэвсэлт өвчнөөр илүү өвчлөх магадлалтай гэдэг нь үнэн хэрэг үү?

-Үнэн. Бэлгийн харьцаанд тогтмол ордог хүмүүс тэднийг бодвол, өвчлөх магадлал нь харьцангуй бага байдаг.

-Охид бүсгvйчүүддээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бэлгийн ариун цэврийг сайтар сахих, даарч хөрөхгүй байх, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх, тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх, бэлгэвч сонгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Хамгийн гол нь, бэлгийн замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Дэжид

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex