Хүүхдэд хамгаалалтын бүс зүүлгээгүй жолооч нарыг торгоно
Замын цагдаагийн газраас өнгөрсөн долдугаар сарын 25-наас энэ сарын 25-ны хооронд улсын хэмжээнд "Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг "Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж эхэлжээ. Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр, эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцохоор төлөвлөсөн байна.
Харин өнөөдрийн байдлаар хүүхдэдээ хамгаалах бүс зүүлгээгүй замын хөдөлгөөнд оролцсон жолооч байхгүй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээвэр ослын улмаас 19 хүүхэд нас барж, 554 хүүхэд бэртэж гэмтсэнээс 113 нь хүндэвтэр, хүнд гэмтэл авсан харамсалтай тоо баримт байгаа юм.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.