Рио-д сэтгүүлчидтэй автобус руу бууджээ
Олимпийн наадам болж буй Рио-де-Жанейро хотноо сэтгүүлчид сууж явсан автобус руу үл мэдэх этгээдүүд буудсан байна. Сэтгүүлчид спортын цогцолборууд байрладаг Деодоро районоос хэвлэл мэдээллийн төв байр руу явж байсан аж.
Америкийн Калифорни мужаас Олимпийн тоглолт сурвалжлахаар ирсэн нэгэн сэтгүүлчийн өгүүлснээр, уг буудлага Олимпийн паркийг Деодоротой холбодог авто зам дээр болсон юм байна.
"Автобус руу хоёр удаа буудах үед бид маш хурдан шалан дээр хэвтэцгээсэн. Харин автобус зогсолтгүй явсаар хэвлэлийн төвийн байранд ирсэн” гэж тэрээр дурджээ. Уг явдлын улмаас автобусны хоёр цонх хагарсан бөгөөд золоор, хэн нэгэнд муу зүйл тохиолдоогүй аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.