Филиппинийн гоо бүсгүйг заналхийллээ
Гоо бүсгүй шалгаруулах "Ертөнцийн гоо бүсгүй” тэмцээний өнгөрсөн оны ялагчаар Филиппиний гоо бүсгүй Пиа Алонзо Вутрбаш тодорсон билээ.
Тэгвэл Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлийн дэмжигчид гоо бүсгүйг заналхийлсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тус бүлэглэлийн Филиппин дэх салбар гэгдэх "Маонаил” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Тун удахгүй бид халдлага үйлдэх болно. Энэ халдлагыг гоо бүсгүй үйлдэх болно. Түүний биед тэсрэх бөмбөг зүүнэ. Тэр халдлага үйлдэхэд хамгийн тохиромжтой” гэж бичжээ.
Цагдаагийнхан интернэт орчинд шалгалт явуулж, уг постыг үлдээсэн этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.