РИО2016: Ногоон олимпийн НОГООН усан сан
Риогийн олимпийн нээлтийн арга хэмжээний үеэр зохион байгуулагчид байгаль орчноо хамгаалах, ногоон бүсээ хэрхэн хэвээр нь хадгалж үлдэх талаар ярьж байв. Гэхдээ тэд Мариа Ленкийн усан спортын төвийн усан сангийн талаар яриагүй юм.
Учир нь наадмын дөрөв дэх өдөр 10 метрийн тавцан бүхий шумбалтын усан сан гүн ногоон өнгөтэй болжээ. Өмнөх өдөр нь бусад усан сангийн адил энгийн цэнхэр өнгөтэй байсан ус яагаад ийм болсон талаар тайлбар алга байна.
Гэхдээ ямар нэгэн аюулгүй гэж зохион байгуулагчид мэдэгдсэн учраас тэмцээн хэвийн үргэлжилсэн юм. Албаны эх сурвалжийн хэлснээр "Мариа Ленкийн усан спортын төвийн усыг шинжилгээнд оруулсан, тамирчдын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Бид шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэжээ.
Тэмцээний гурав дахь өдөр мөнгөн медаль хүртсэн АНУ-ын тамирчин Девид Боудиа энэ талаар жиргэж "Гэгээн Патрикийн өдөр эрт тэмдэглэж байгаа юм болов уу?” хэмээн бичжээ.
Хэдийгээр ус гүн ногоон өнгөтэй болсон ч БНХАУ-ын тамирчин Чен Рулин, Лиу Хуишиа нар алтан медаль хүртэж, Малайз, Канадын тамирчид удаалснаар тэмцээн өндөрлөсөн юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл байхгүй байна.