Галзуурсан үнэг хүн рүү дайрчээ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан багт энэ сарын 09-нд галзуу үнэг хүн рүү дайрч хазсан хэрэг гарчээ. Хазуулсан иргэн Ц-г тус аймгийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй юм байна.
Үнэгийг устгаж, шинжилгээ хийхэд галзуу өвчтэй болох нь тогтоогджээ. Тус багт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Хязгаарлалтын бүсэд 28 өрхийн, 92 хүн, 5600 толгой мал байгаа юм.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.