Хууль бус самрын наймаачдыг НЭГ САЯ 200 мянган төгрөгөөр торгоно
Иргэд хушны самрыг гүйцэд боловсроогүй үед нь түүж, түүнийгээ борлуулж байна. Үүнд аймаг, сум, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж, гарсан зөрчлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг. Гэвч хушны самрыг хууль бусаар бэлтгэж, борлуулсаар байгаа юм.
Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр ГУАЛИН, ШУРГААГ, ДҮНЗ, ЗҮСМЭЛ МАТЕРИАЛ, түлээг ТЭЭВЭРЛЭСЭН, ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй /нэг сая 250 мянга/ тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй /гурван сая 600 мянга/ тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно хэмээн хуульчилсан байна.
Ойн тухай хуульд иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самрыг түүж, ашиглах эрхтэй хэмээн заасан байдаг аж.
Б.Энх-Уянга
Сэтгэгдэл байхгүй байна.