Д.Сумъяа тэргүүтэй жүдогийнхон нөгөөдөр эх орондоо ирнэ
Бразилийн Рио-де-Жанейро зуны олимпийн XXXI наадамд манай улсаас 43 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөж байгаа билээ.
Харин наадмын эхний өдрүүдэд тэмцээн уралдаандаа орсон жүдо бөхийн тамирчид нөгөөдөр буюу энэ сарын 19-нд эх орондоо ирэх ажээ.
Тухайлбал, Бразилийн Рио де Жанейро хотноо болж байгаа зуны олимпийн ХХХI наадмаас Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй бөхчүүд ирэх юм. Харин зарим нэгэн хэвлэл мэдээллийн сайтаар маргааш ирнэ гэсэн мэдээлэл гарсан байгаа юм. Үүнийг нягталж, Д.Сумъяагийн аав Доржсүрэнтэй утсаар холбогдоход "Охиноо хүлээж авахаар манай гэрийнхэн Увсаас өнгөрсөн шөнө 01 цагт ирлээ. Нөгөөдөр өдөр "Чингис хаан” нисэх буудалд бууна гэсэн. Ах нь охиноо хүлээж авах бэлтгэлээ хийгээд завгүй явна” гэлээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.