Таван цагариг - Шивээстэнгүүд
Тухайлбал, Молдавын боксчин Василий Белоусын баруун мөрөн дээрх шивээс Лондонгийн олимпийн үеэр олны анхаарлыг ихээхэн татаж байв. Тэрээр "бурхан намайг хамгаалж, сахиусан тэнгэрүүд хажуугаас түшдэг" хэмээн тайлбарлажээ. Мөн Оросын теннисчин Светлан Кузнецова гар дээрээ "Өвдөлт намайг ялж чадахгүй, би өвдөлтийг ялна" гэж бичүүлсэн нь ямар нэгэн бэлгэдлийг илтгэж байгаа юм.
Тэгвэл олимпийн наадамд оролцож медаль авсан тамирчид дурсгал болгон "5 цагариг" шивүүлдэг уламжлал сүүлийн үед дэлгэрч байгаа ажээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, усан сэлэлтийн алдарт тамирчин Майкл Фелпсийг хойноо орхиж Рио 2016 олимпийн наадмын аварга болсон Сингапурын тамирчин Жосеф Скүүлинг "5 цагариг" бас шивүүлсэн байна. Тэрээр энэ тухай "Рио 2016 олимп миний амьдралын хамгийн том дурсамж, бахархалыг үлдээлээ. Тиймээс үүнийг үргэлж санаж, дурсаж явахын тулд ийм шивээс хийлгэлээ" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.