108 жилийн дараах алтан медаль
Риогийн Олимпийн хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 1500 м-н зайн төрөлд АНУ-ын 27 настай Мэттью Центровиц 3 мин 50 сек-н амжилтаар тэргүүлж Олимпийн алтан медаль хүртжээ. Тэртээ 1908 оны Лондонгийн Зуны Олимпийн IV наадмын 1500 м-н эрэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын М.Шеппард түрүүлж байжээ. Тэр цагаас хойш 108 жилийн дараа эрэгтэйчүүдийн 1500 м-н гүйлтийн зайнд АНУ-ын тамирчин М.Центровиц амжилттай уралдаж түрүүлсэн. Тэрбээр М.Центровиц 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд 4-р байранд орж, медалиас мултарч байсан бол 4 жилийн дараа ийнхүү Олимпийн алтан медалийн эзэн болж байна.
Харин дэд байранд Лондонгийн Олимпийн аварга Алжир улсын Т.Махлуфи хүртсэн бол хүрэл медалийг Шинэ Зеланд улсын Н.Уилльс хүртжээ. Н.Уилльс Лондонгийн Олимпийн наадамд шигшээ уралдаанд шалгарч 9-р байранд орж байсан. Мөн 2008 оны Олимпийн 1500 м-н зайн алтан медалийн эзэн Кени улсын А.Кипроп 6-р байр, Лондонгийн Олимпийн хүрэл медальт Марокко улсын А.Игидер 5-р байранд тус тус орсон.
1500 м-н медалийн эзэд:
- Алт: М.Центровиц (АНУ) – 3 цаг 50.00 сек
- Мөнгө: Т.Махлуфи (Алжир) – 3 цаг 50.11 сек
- Хүрэл: Н.Уилльс (Шинэ Зеланд) – 3 цаг 50.24 сек