ОХУ-ын шигшээ баг 4х100 м-ийн буухиа тэмцээний алтаа хураалгахаар болов
ОХУ-ын хөнгөн атлетикийн баг 2008 оны Бээжингийн Олимпийн 4х100 метрийн буухиа тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн билээ. Гэвч тус багт уралдсан Юлия Чермошанская сэргээшийн шинжилгээнд унасны улмаас алтан медалиа хураалгахаар болсныг Олон улсын олимпийн хороо мэдэгджээ. Энэ талаар ТАСС уламжилсан байна.
2008 оны Олимпийн наадмын үеэр гүйлтийн
тамирчин Чермошанскаягаас авсан дээжид дахин шинжилгээ хийж, станозолол,
туринабол гэх хориотой хоёр бодис илэрсэнтэй холбогдуулан дээрх
шийдвэрийг гаргажээ. 2008 оны Олимпийн 4х100 метрийн буухиа тэмцээний
төрөлд Евгения Полякова, Александра Федорова, Юлия Гущина нар
Чермошанскаягийн хамт оролцжээ. Тэд мөн олон улсын тэмцээнд оролцох
эрхээ албан ёсоор хасуулж байна. Энэ өдрөөс ийн ОХУ-ын баг 4х100 метрийн
буухиа тэмцээнээс албан ёсоор хасагдав. 2008 онд Бээжингийн олимпоос
ОХУ-ын баг тамирчид 73 медаль хүртсэнээс 23 нь алт, 21 нь мөнгө, 29 нь
хүрэл байсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна.