Олимпын аваргын алдагдсан медалийг бяцхан охин олж өгчээ
Алга болсон медалийг нь олж өгсөн 7 настай охинд Олимпын аварга талархлаа илэрхийллээ. Хэдэн долоо хоногийн өмнө хулгайд алдсан Олимпын алтан медалийг Атланта хотын оршин суугч бяцхан охин овоолсон хогон дотроос олсон гэнэ.
Америкийн тамирчин асан Жо Якоби 1992 оны Барселонагийн Олимпоос каноэ завины эрэгтэйчүүдийн хосын төрөлд түрүүлэн алтан медаль хүртэж байжээ.
Тэрбээр ярихдаа "зургадугаар сард хэн нэгэн этгээд миний машины цонхыг хагалан медалийг хулгайлсан” гэлээ.
Харин Хлоя Смит охин аавтайгаа цуг алхаж яваад хог дээр хаясан байсан медалийг олж, эзэнд нь аваачиж өгчээ. Харин Олимпын аварга үүний хариуд "охины энэ сайн үйлсийн талаар ангийн нөхдөд нь ярина" гэдгээ амласан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.