Жолооч нарыг авто машинаа халдваргүйжүүлэх шаардлагатайг санууллаа
Тарваган тахал гарах эрсдэл болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон нийслэл рүү чиглэсэн бусад замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн 24 цагийн хяналт шалгалт хийж эхэлжээ.
Гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж буй болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин халдварлах боломжтой байдаг аж. Тиймээс нийслэлийг тойрсон товчоодын дэргэдэр ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдэд жолооч нарыг авто машинаа халдваргүйжүүлэх шаардлагатайг санууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.