Хуан Мартин дел Потро 3 жилийн дараа шөвгийн 8-д шалгарлаа
Талбайн теннисний US Open тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хагас шигшээгийн төлөө өрсөлдөх теннисчдийн нэр эхнээсээ тодроод байгаа бөгөөд шөвгийн 8-д Сербийн Н.Жокович, Английн А.Мюррей, Швейцарын С.Вавринка, Японы К.Нишикори, Францын Жо Цонга, Л.Пой, Г.Монфилс болон Аргентин улсын Хуан Мартин дел Потро нар шалгарч үлдсэн. Эдгээрээс Г.Монфилс хамгийн түрүүнд хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байна. Тэрбээр хагас шигшээд үлдэх эрхийн төлөө нутаг нэгт Л.Пойтой тоглож 3 сетэд 6-4, 6-3, 6-3 харьцаатай хожил байжуулжээ.
Тэгвэл эдгээр теннисчдээс Аргентин улсын шилдэг теннисчин, 2009 оны US Open тэмцээний цомын эзэн Хуан Мартин дел Потро 3 жилийн дараа Их Дуулга тэмцээний шөвгийн 8-д шалгарч үлдээд байна. 27 настай Аргентин теннисчин бэртэл, гэмтлийн улмаас багагүй хугацаанд тогтвортой тоглолт үзүүлж чадаагүй байсан. Харин тэрбээр Риогийн Олимпийн наадамд мөнгөн медаль хүртэснээр бэлтгэл сайн байгаагаа харуулаад байсан. Хуан Мартин дел Потро хамгийн сүүлд 2013 оны Уимбльдоны хагас шигшээд шалгараад байсан бөгөөд түүнээс хойш Их Дуулга тэмцээнд 3 удаа л оролцоод байсан юм. Хэсэг хугацаанд завсарлаад байсан дел Потро энэ оны Уимбльдонд оролцож 4-р шат хүртэл явсан. Харин энэ удаа тун сайн тоглолтыг үзүүлж байна.
US Open тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн 8-н оноолт:
- Н.Жокович – Жо Цонга
- Л.Пой 4-6, 3-6, 3-6 Г.Монфилс
- Х.М. дел Потро – С.Вавринка
- К.Нишикори – А.Мюррей
Сэтгэгдэл байхгүй байна.