Умард Солонгос цөмийн туршилт хийснээ хүлээн зөвшөөрөв
Баасан гарагийн өглөө ээлжит цөмийн туршилтаа хийснээ Умард Солонгос албан ёсоор мэдэгджээ.
Өнөө өглөө цөмийн туршилт хийх үед газар хөдөлсөн гэж Умард Солонгос нотлон мэдэгдсэн хэмээн Өмнөд Солонгосын эх сурвалж мэдээллээ.
Үүний өмнө АНУ-ын Геологийн судалгааны газар, Япон болон Хятадын Цаг уурын станцууд "өнөөдөр Умард Солонгосын зүүн хойд нутгийн Сунжибэгам хотын орчимд газрын гүнд чичирхийлэл мэдрэгдсэн” тухай мэдээлсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.