Ж.Оюундарь: Бид “Алтан сэргэ” наадамд од шиг гялалзаж чадсан

0

 

Улсын драмын эрдмийн театрын хамт олон "Алтан сэргэ” олон улсын наадмаас ганзага дүүрэн эх орондоо иржээ. Тэд энэхүү наадамд У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгээр өрсөлдөж, дөрвөн ч шагналыг өвөртөлсөн байна. ОХУ-ын Буриад улсад болсон эл наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг энэ удаагийнхаа "Уран бүтээлч” буландаа урьж, ярилцлаа. 


-ОХУ-ын Буриад улсад зохион байгуулагдсан "Алтан сэргэ” олон улсын наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртжээ. Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе? -Маш их баярлалаа. 


-Энэхүү наадамд ямар бүтээлээр хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирэв?

-УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа амилсан У.Шекспирийн "Ромео Жульетта” жүжгээр оролцсон. ОХУ-ын Буриад улсад энэ сарын 11-16-ны хооронд болж өнгөрсөн олон улсын "Алтан сэргэ” наадамд амжилттай оролцлоо. Театрын маань хамт олон үнэхээр ганзага дүүрэн эх орондоо ирлээ. 

-Өмнө нь "Алтан сэргэ” наадамд В.Красногоровын "Би ч гэсэн жаргамаар байна”, Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр” түүхэн жүжгээр оролцож, ‘Тамгагүй төр” жүжгээр тэргүүн байрын шагналыг хүртэж байсан санагдана. Энэ удаад эмгэнэлт хайрын жүжгээр дөрвөн ч шагналыг хүртжээ?

-Тийм ээ, өмнө нь Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр” жүжгээр тэргүүн байрын шагналыг хүртэж байсан. Харин энэ жил найман номинациас гурвыг хүртсэн. Шилдэг эрэгтэй туслах дүрийг Э.Тодгэрэл маань Меркуциогийн дүрээр авсан бол шилдэг эмэгтэй туслах дүрийг миний бие хүртлээ. Мөн шилдэг хөгжмийн зохиолчоор Б.Чинбат, Ромеогийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр "Залуу уран бүтээлч” гэх шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн. Энэ бол үнэхээр гайхалтай, сайхан үйл явдал юм. 

-Тэгэлгүй яах вэ?

-Бид зөвхөн Монголдоо тоглоод байхаар олон улсад ямар чансаатай, ямар түвшинд явж байгаагаа мэдэж чадахгүй шүү дээ. Нэг талаараа бидний уран чадвар, чадал, чансааг сорих зорилгоор энэ мэтчилэн олон улсын чанартай наадамд оролцуулахыг зорьдог театрынхаа удирдлагуудад талархаж байна даа.

-"Алтан сэргэ” энэ удаагийн наадамд хэчнээн улсын уран бүтээлчид оролцов?

-Өвөрмонгол, Эстони, Казахстан зэрэг зургаан улсын театрын уран бүтээлчид оролцсон.

-Ингэхэд наадамд оролцож байх хугацаанд сэтгэлийг тань хамгийн их хөдөлгөсөн зүйл юу байсан бэ? 

-Уран бүтээлч хүнийхээ зүгээс гадны олон сайхан тоглолттой жүжгийг үзэж, гадны чадварлаг уран бүтээлчидтэй танилцаж, нөхөрлөлөө. Бид эх орондоо "Гэгээн муза” наадмыг зохион байгуулдаг бол гадны улс орон тухайн наадмыг ямар түвшинд, яаж зохион байгуулдгийг харлаа. Сэтгэл маш өндөр байна. 

-Та бүхнийг "Ромео Жульетта” жүжгийг тоглохыг харсан гадны уран бүтээлчид яаж хүлээж авч байх юм бэ?

-Биднийг наадмын үеэр олон найруулагч урьсан. Тэд "Манай улсад очиж жүжгээ тоглож үзүүлээч, бусад уран бүтээлч ийм мундаг, үлгэр жишээч байдаг юм байна” гэдгийг өөрсдийн уран бүтээлчдэдээ үзүүлье” гэж байсан. Ямар ч байсан Монголын театрын урлаг дэлхийн түвшин, стандартад байна гэдгийг харах, мэдрэх сайхан байлаа. Үнэхээр манай театрынхан "Алтан сэргэ” олон улсын наадамд од шиг гялалзаж чадсан.

-Олон улсын наадмаас шагнал хүртэнэ гэдэг нь тухайн жүжигчний уран чадвар хэр сайн байгааг харуулж байна гэсэн үг. Өрлөг эхийн дүрийн гол онцог нь юу вэ?

-Өрлөг эхийн дүр гэхээр л хүмүүс стандарт бий болгочихсон байна л даа. Тэгвэл тэрхүү бий болгосон стандартыг эвдэж гарч ирсэн дүр гэж хэлж болно. Ер нь, их гоё дүр л дээ. Би Өрлөг эхийн дүрдээ хайртай. 

-Тухайн дүр дээр ажиллахад хүнд байв уу?

-Баян айлын Өрлөг эх гэдэг нэлээн тэргүүн, өөрийгөө их цэмцгэр авч явдаг хүн юм. Дүрийг судлаад үзэхэд огт эвдрээгүй, хүүхэд зан байгаад байгаа юм. Би дүртэйгээ ажиллахдаа тэр хүүхэд занг нь алдагдуулалгүй гоё шигтгэж өгсөн л дөө. Тэр наадамд байсан хүмүүс баяр хүргэх гэж ирэхдээ "Төсөөлж байснаас илүү өвөрмөц дүр болгож ажилласан байна” гэж хэлж байсан. Бид улсынхаа нэрийг хүний нутагт гаргахын хэм хэмжүүрийн нэг хэсэг нь болж өгсөн. 

-Та "Хэдэн жилийн дараа бүтээсэн дүр мартагддаг. Жүжигчин хүнд дүрийн дэвтэр гэж байдаг” гэж ярьсныг тань хэвлэлээс уншиж байсан юм байна. Тэгвэл тэрхүү дэвтэртээ хэчнээн дүрийг мөнхөлсөн нь сонирхолтой байна?

-Мэдэхгүй ээ, яг сайн тоолж үзээгүй юм байна. Маш олон дүрийн дэвтрийг нэлээн том хайрцагт хийгээд л байгаа. Зарим нь эргэж тоглогдохгүй дүр ч бий. Удахгүй тайзнаа амьдруулах ч дүр бий шүү. 

-Тайзан дээрх жүжигчин Ж.Оюундарь, гэрийн эзэгтэй Ж.Оюундарь хоёрын адил төстэй тал бий юу? 

-Нэг ижил тал нь бүх юманд чин сэтгэлээсээ ханддаг. Ажил дээрээ ч, гэртээ ч тэр хайр энхрийллийг хэзээ ч орхигдуулдаггүй. Мөн энэ хоёр зүйл нэгт нь тэр, хоёрт нь энэ гэж дугаарлахыг хэзээ ч хүсдэггүй. Учир нь, энэ хоёр чинь миний амь амьдрал шүү дээ. Миний ихэнх цаг драмын театр гэх энэ улаан байшинд өнгөрсөн. Тиймээс би сонгосон мэргэжилдээ үнэхээр хайртай. 

-Заримдаа шантарч, залхдаггүй гэж үү?

-Шантрах гэж нэрлэмээргүй байна. Болохгүй, бүтэмжгүй үе зөндөө байсан. Хэрвээ би шантарвал өдийг хүртэл энэ мэргэжилд бүх амьдралаа зориулахгүй шүү дээ. Зүгээр л шантарч байна гээд гараад явчихна. Манай бүх жүжигчин хэзээ ч "болж байна” гэж хэлж үзээгүй. Бидний онцлог нь тэр. Харин бид болохгүй байна гэж өөрсдийгөө хурцалж, болгохын төлөө зүтгэдэг. Хэрвээ болж байна гээд л байвал ханачихаад дахиж зүтгэх шаардлага гарахгүй. Өөрсдийгөө илүү хөгжүүлэхийн тулд өдийг хүртэл явж ирсэн бидний амжилт яригдаж байгаа гэж бодож байна. 

-Ингэхэд хамгийн анхны том дүр тань юу байв?

-Би их сургуулиа төгсөөд л армийн театрт орсон. Армийн театрт ороод л надад хоёр том дүр оногдсон. Нэг нь "Худалч эхнэр” инээдмийн жүжиг, нөгөө нь "Аянгын бороо” эмгэнэлт жүжиг байсан. Тэр бол миний хамгийн гоё хэрнээ айдастай үе байсан. Энэ үеийн давж гарсандаа сэтгэл хангалуун байдаг. 

-Гол дүр биз дээ?

-Тийм ээ, гол дүр өгсөн. Би маш их баярласан, бас үнэхээр айсан. Жүжгийн эхний тоглолт тайзан дээр яваад дуусахад Б.Мөнхдорж найруулагч "Ээ, бурхан минь. Чи гайхалтай байлаа. Үнэхээр тайзан дээр төрсөн хүүхэд юм” гэж хэлээд баяр хүргэж байсан. Би тэгж хэлэхэд нь гайхаад юу яриад байна л гэж бодсон. Энд Р.Лхасүрэн багшийгаа ярихгүй өнгөрч чадахгүй нь. Бидэнд том, том дүрийг өгч, давж чадах итгэл найдварыг өгдөг байсан. Энэ л надад жүжигчин болох хамгийн том хөшүүрэг, итгэл найдварыг өгсөн үе минь юм даа. 

-Манай төр, засгийг соёл, урлагийн салбартаа хөрөнгө, санхүү бага төсөвлөдөг. Хатуухан хэлэхэд, өнчин ишиг шиг хаячихсан гэж зарим уран бүтээлч ярьдаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь соёл урлагийнхан бид хаягдчих гээд байдаг. Цалин хөлснөөс авахуулаад л хаягдаад явдаг. Яг үнэндээ манай драмын театрт ажиллаж байгаа уран бүтээлчид болон ажилчид урлагт хайртай болохоороо л өдийг хүртэл явж байна. Арын албаныхан цалин бүр багатай ч гэсэн зүтгэж л байдаг, ажиллаж л байдаг. 
Үнэхээр тэднийг хараад хайрлахын дээдээр хайрладаг. Бид ажиллаж, хичээж улсдаа хувь нэмрээ оруулдаг. Гэхдээ бид хэзээ ч цалин муу, нэмээд өг гэж орилж байгаагүй. Хэзээ нэгэн цагт энэ үе өөрчлөгдөх байх гэж боддог. Бид урлагатаа хайртай болохоор олон зүйлд гомдоллоод байдаггүй. Бид гадныхнаар үлгэрлэл авах дуртай шүү дээ. Үнэхээр гадаад улс орны урлагийн салбарынхан асар өндөр цалингаар хөлс хүчээ үнэлүүлдэг. Гэхдээ биднийг хаана ч явсан хүн гэдэг талаас нь биш "мөнгө” гэдэг өнцгөөс харж, харьцаж байдаг. Үнэндээ тийм биш. Манай яам энэ тал дээр тэмцдэг л байх. Гэхдээ дийлдэггүй юм уу, яагаад байдаг юм мэдэхгүй. Орхигдуулаад л байх юм. 
Энд зориуд хэлэхэд, аливаа номинацид шалгарах нь зөвхөн өөрсдийн маань хүч биш. Чиглүүлж өгсөн Н.Наранбаатар найруулагчдаа их талархаж байна. Мөн бүх талаар л үргэлж тусалж дэмжиж байдаг хөгжмийн зохиолч Б.Чинбат, Бүжгийн багш Ган-Очир энэ бүх хүмүүст баярлаж байна. 
Тэр наадамд байсан уран бүтээлчид "Танайхан үнэхээр мундаг. 
Энэ том жүжгийг дийлэнх нь залуу жүжигчид тоглож байж чадварлаг байна. Хөдөлгөөний эвсэл гайхалтай юм аа” гэж шагшиж байсан. Хөдөлгөөний эвсэлд бүжгийн багш Ган-Очир багш ажилласан. Би дотроо багшаараа бахархаад л сууж байлаа. Би өөрөө хэл мэдэхгүй ч гэсэн орчуулуулаад л сонсож байгаа юм л даа. Мөн манай залуу жүжигчин Э.Тодгэрэл тэр наадамд тодоос тод гэрэлтэж байлаа. Хүн бүр л танай "Меркуцио” ямар мундаг хөдөлгөөний эвсэлтэй юм бэ. Энэ дүрийг ямар бахархмаар сайхан харагдуулж байна аа гэж ярилцаж байсан. Манай залуучууд чин сэтгэлээсээ хандаж, тууштай хөдөлмөрлөж зүтгэж чадсан. 
Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex