Хүүхдийнхээ ном унших сонирхлыг эвдэхгүйн тулд баримтлах 10 дүрэм
Францын зохиолч Даниэль Пеннак бол салахын аргагүй сайхан роман бичдэг үгсийн жинхэнэ мастер юм. Үүнээс гадна тэрбээр нэгэн номондоо 10 дүрэм гаргасан нь уншдаг хүүхэд хүмүүжүүлэх хүсэлтэй олон эцэг эхэд тус болсон билээ. Ингээд түүний дүрмийг танилцуулъя.
1.Уншихгүй байх эрх. Хүүхдээ уншуулах гэж албадах хэрэггүй. Түүнийг сонирхлыг дагаж, ном хэрхэн төгсөх бол хэмээн мэдэхийг хүсэх үйлдлийг нь өдөөж өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт хүүхэд заавал уг номыг уншиж дуусгана.
2.Алгасах эрх. Хүүхдээ уйтгартай хуудсуудыг нь алгасч орхихыг бүү хоригло. Тэр зөвхөн өөрт сонирхолтой гэсэн хэсгүүдээ л уншиг. Хүүхэд өөрт сонирхолгүй гэсэн хэсгүүдийг уншиж, өөрийгөө зовоосноор ямар ч ашиггүй бөгөөд удахгүй ном уншихыг уйтгартай ажил гэж үздэг болно шүү.
3.Уншиж дуусгалгүй үлдээх эрх. Хүүхдээ сонирхолгүй номынхоо төгсгөлийг заавал унших ёстой гэж бүү албад. Энэ ертөнцөд сонирхолтой олон зүйл бий. Хүүхэд тань ч өөрт таалагдсанаа заавал олох болно.
4.Дахин дахин унших эрх. Хүүхдээ дуртай номоо хүссэнээрээ олон удаа уншихыг нь зөвшөөр. 100 удаа уншсан ч тоолгүй орхиорой.
5.Бүгдийг зэрэгцүүлж унших эрх. Сургууль хүүхэд зөвхөн боловсролын хөтөлбөрт заагдсан номуудыг л уншдаг. Тиймээс гэртээ хүссэн болгоноо унших эрхийг нь дэмжиж өгөөрэй. Ингэхдээ түүний нүднээс "аюултай” гэсэн номуудаа нуух нь зөв.
6.Уран дүрслэлтэй байх эрх. Өсвөр үеийнхэн өөрийн гэсэн хүсэл сонирхол, шүтээнтэй байдаг учраас түүнийг нь дооглох нь том алдаа. Хүүхэд тань эльф, эсвэл цус сорогчид дуртай байвал уншиж л байг. Хамгийн гол нь та тэвчээртэй байж үз.
7.Хүссэн газартаа унших эрх. Номыг оронд орохдоо, хоол идэж байхдаа, хоолны дараа гээд хаана ч уншиж болно. Хамгийн гол нь хүүхдэд тань тав тухтай л байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд хаана ч номоо бариад явж байгаа бол тэр номонд шимтсэний шинж юм.
8.Чээжээр унших эрх. Заримдаа хүүхэд чээжээр унших дуртай байдаг. Ялангуяа номын хамгийн их таалагдсан хэсгээ тогтоох нь бий. Түүнийг нь заавал сонсоорой. Хүүхэд тань танд ямар нэгэн хэсгийг уншиж өгөх гээд байвал тэр тантай уншсан номынхоо сэтгэгдлийг хуваалцах сонирхолтой байна гэсэн үг.
9.Хүнд зохиол унших эрх. Хүүхэд тань цөмийн физикийн сурах бичгийг сонирхоод эхэлбэл булааж авах огтхон ч шаардлагагүй. Тэр энэ номоос хоёр хуудас ч бүрэн уншаагүй байсан ч ой ухаанд нь үлдэж, ирээдүйд хэрэгтэй цагтаа сэргээн санах болно.
10.Уншсан зүйлийнхээ талаар дуугүй байх эрх. Хүүхэд тань уншсан номынхоо талаар тантай ярилцахгүй байх нь хэвийн зүйл. Энэ нь түүний ярилцахад бэлтгэлгүй байгаагийн шинж юм. Тиймээс амыг нь сугалчих гээд байсны оронд тохирох цагийг хүлээж суусан нь дээр.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.