Төсвийн тодотгол буюу олон нийтийн хүлээлт

1

 

-Ирэх оны төсвийн орлого 5.974.8 тэрбум төгрөг бөгөөд ерөнхий байдлаараа 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 82.1 хувь буюу 4.905.6 тэрбум төгрөгийг татварын орлогоос бүрдүүлэхээр тусгажээ-



Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон өнөөгийн Засгийн газарт нэн тэргүүнд улс, эх орноо өрийн "дарамт"-аас гаргаж, эдийн засгаа сэргээх хариуцлагатай үүрэг бий. Эдийн засагчдын тооцооллоор бол төсвийн нийт алдагдлыг дөрвөн ихнаяд төгрөгт хүрсэн гэж үзэж байгаа. Тэд ирэх оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувиас илүүгүй байхаар хуульчилж, тусгасан. Өөрөөр хэлбэл, ирэх онд улсын зарлага 8.564.0 тэрбум, орлого 5.974.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон юм. Хэдийгээр ээлжит бус чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн тодотголыг оруулж ирсэн ч эдийн засгийн хямралаас гарах арга, зам нь олон төрлийн татварыг нэмж, цалин хасах байсанд иргэд бухимдаж, хуулийн төслийг эзэнд нь буцаасан билээ. Ингэснээр Засгийн газар болон Сангийн яаманд төсвийн тодотголыг эргэн харах, дахин боловсрлуулах даалгавартай үлдсэн гэж ойлгож болно. 
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийсэн энэ удаагийн УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэн, батлах юм. Харин Сангийн яамны тооцооллоор ирэх оны төсвийн алдагдал 2.589.2 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, хуульд туссанаар Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа нь 84.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр өнгөрсөн онд өрийн таазыг 58.3 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан ч өрийн таацыг 85 хувьд хүргэх нь тодорхой болсон дүр зураг харагдаж байна. 
Дээр дурдсанчлан ирэх оны төсвийн орлого 5.974.8 тэрбум төгрөг бөгөөд ерөнхий байдлаараа 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 82.1 хувь буюу 4.905.6 тэрбум төгрөгийг татварын орлогоос бүрдүүлэхээр тусгажээ. Татварын бус орлогыг ирэх онд 1.069.2 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцсон байна. Үүнээс нийтлэг татварын бус орлогоор 806.9 тэрбум төгрөг, хөрөнгийн орлогоор 127.7 тэрбум төгрөг, тусламжийн орлогоор 134.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж салбарын яам үзэж байгаа аж. Татварын бус орлогыг энэ оноос 231.6 тэрбум төгрөг буюу 27.7 хувиар өсөхөөр тооцоолсны гол шалтгаан нь өмч хувьчлал, газрын тос, гадаад тусламжийн орлогодоо өөдрөг төсөөлөлтэй байгаа явдал юм. 
Үнэндээ парламентад 65-ийг бүрдүүлж байгаа эрх баригч намынхан ямар ч татвар нэмэхгүйгээс гадна шинэ төрлийн татварыг бий болгохгүй гэж амалсан амлалтадаа хүрчээ. Тиймдээ ч албан татварын орлогоор 1.055 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор 1.163.2 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татварын орлогоор 98.7 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор 1.238.0 тэрбум төгрөг, онцгой албан татварын орлогоор 547.2 тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлогоор 9.4 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлогоор 380.0 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлогоор 414.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөөлжээ. Гагцхүү Засгийн газраас оруулж ирсэн энэхүү төсвийн тодотголыг УИХ хүлээж авах эсэхийг олон нийт харж, хүлээх л үлдэх шив.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex