Н.МӨНХБАТЫН ХАМСААТНУУД ХЭН БЭ

0

Н.МӨНХБАТЫН ХАМСААТНУУД ХЭН БЭ

 

"Хөгжлийн банк”  хэрхэн ажилладаг вэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамбын мэндчилгээнд "Хөгжлийн банк нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, түүний хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн стратегийн чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ өөрийн нэрийн өмнөөс үнэт цаас гаргах, бусад үр ашигтай төслийн санжүүжүүлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг явуулах замаар өөрийн ашигт ажиллагааны төвшинг дээшлүүлэх, санхүүгийн чадавхиа улам сайжруулах чиглэлийг баримтлан ажиллаж байна” гэсэн байх.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ банк Монгол Улсын эдийн засагт хэрхэн хувь нэмрээ оруулав. Залуухан туршлагатай хэмээгдэн томилогдож байсан гүйцэтгэх захирал нь өнөөдөр "аавын хаалга” татчихлаа. Мэдээж намын томилгоогоор Хөгжлийн банкны удирдах албыг хашсан байдаг. Н.Мөнхбат болон АН-ныхны амлалт, тайлан тооцоо цаасан дээрх мөрөөдөл шигээ байсангүй. Өнгөрсөн жилээс эхлэн 10 гаруй гишүүд "Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаа хууль бус байсан  талаар ажлын хэсгийн дүгнэлт гаргаж байв. Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсний нэг нь "Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн хуулийн заалтыг Хөгжлийн банк, Засгийн газар ноцтой зөрчсөн явдал байв. Тухайн үед Н.Мөнхбат энэ талаарх мэдээлэлд хариу мэдэгдэл хийж тэгэсхийгээд намжсан. Учир нь түүнийг хамгаалах АН-ынхан төрийн өндөр дээд албанд морилж суусан болохоор "уснаас хуурай гарсан”.

Харин МАН-ынхан үнэмлэхүй олонх болонгуутаа өнгөрсөн жилийнхээ шалгалтын мөрөөр дахин орлоо. Энэ удаад тэд шалгалтаа амжилттай дуусгаж, хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон эрхэм ч хоригдов. Н.Мөнхбатаас энэ удаад 1.3 их наяд төгрөгийг хэрхэн яаж зарцуулсан талаар хуулийнхан тайлбар авна.

Н.Мөнхбат "Хөгжлийн банк”-ны удирдлагаар ажиллаж байхдаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ зээлийн хорооны хуралдааны тэмдэглэлээ хөтөлдөггүй байж. Нэг үгээр ямар замаар хэрхэн зээл олгосон нь тодорхой бус.
Харин тэр дараах маягаар "Хөгжлийн банк”-ыг удирдаж байж. Тодруулбал, "Хөгжлийн банк”-ныхан  хуулийн зөвлөгөө авахдаа 48,6 сая, Вьетнамд томилолтоор ажиллах тийзний зардалд 5.5 сая төгрөг зарцуулсан л гэнэ. Ийгл телевизид 20 орчим сая гэх мэт түүний данс тооцоо санаанд оромгүй баримтаар үргэлжилж байна. Түүний нэг нь  цагаан сараар сайдтай золгохдоо хамгийн гоё дээлээр гангарсан эрхмийг 3,5 сая төгрөгөөр урамшуулсан байх....

Ийнхүү Н.Мөнхбат дарга 1.3 их наяд төгрөгийг хэрхэн яаж зарцуулснаа Төрийн хуулийн өмнө тайлагнах нь. Тэгэхээр түүнээс "арын хаалга”-аар санхүүжилт авч, төрийн мөнгийг үрэн таран хийсэн эрхмүүдийн нэрс ч мөн удахгүй тодорно.  Тэд төрийг хэрхэн, яаж хохиролгүй болгохыг харах л үлдэх нь.

 
П.УНДРАМ
Оллоо.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex