Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсчээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 29 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Мөн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Цаг агаарын байдалтай холбогдуулан орон нутагт Архангайн Цагаан даваа өчигдөр оройн 22:00 цагаас хаагдаж өнөөдөр өглөө нээгдсэн боловч том оврын автомашин зорчих боломжгүй, суудлын жижиг машин хөдөлгөөнд оролцох боломжтойгоор нээсэн байна. Мөн Сэлэнгэ аймаг Тужийн нарс, Төв аймаг Хустайн даваа, Ногоон дов, Увс аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.