Миранда Керр ”нууц”-аа задлав
Ногоон тивээс гаралтай нэрт загвар өмсөгч Миранда Керр сүйт хархүүтэйгээ удахгүй гэрлэхээр болсон тухайгаа ярьжээ.
"Түүний тавьсан гэрлэх санал нь миний хувьд гэнэтийн явдал болсон шүү. Эван гэнэт л "Энэ мөчийг үргэлж санаж яваарай, би чиний өмнө эхний бөгөөд сүүлчийн удаа өвдөг сөхөрнө" гэж хэлээд л бөгж сарвайсан. Би тулгамдаад, хэсэг хугацаанд юу ч хэлж чадаагүй. Баярласандаа бүүр салгалж байсан шүү" хэмээн загвар өмсөгч бүсгүй өгүүлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.