Блум: Хүүгийн минь эх өөр хүнийх боллоо
Австралийн супермодель Миранда Керр гэрлэх санал авсан тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Тэрбээр жилийн өмнөөс "Snapchat” апплейкшинийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Эван Спигил гэгчтэй болзох болсон юм. Хос ирэх оны эхээр хуримаа хийнэ хэмээн мэдээлжээ. Эван сүйт бүсгүйдээ 150 мянган ам.долларын үнэтэй бөгж бэлэглэсэн гэнэ.
Мирандагийн экс нөхөр жүжигчин Орланда Блум өчигдөр твиттер хуудастаа "Хүүгийн минь эх өөр хүнийх боллоо. Аз жаргал хүсье” гэж жиргэжээ. Тэд Фулин гэх хүүтэй билээ. Орланда эхнэрээсээ салсаны дараа олон бүсгүйтэй нэр холбогдсон юм. Тэрбээр одоо дуучин Кейти Перритэй болзож байна.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Shuud.mn