Ч.САЙХАНБИЛЭГ: Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа дуусгах ёстой

0

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцсон. Түүний толгойлж байсан Засгийн газрын үед хийгдсэн энэхүү асуудал өдгөө улс төрийн хүрээнд ихээхэн хардлага дагуулж байгаа бөгөөд тэрбээр анх удаа ийн өөрийн биеэр тайлбар хийсэн юм. 


...Энэ асуудлаар миний бие УИХ-ын сонгуулийн өмнө нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш нууцын горимоор хэлэлцэгдсэн учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй байсан. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд ч боломж муутай, сонгуулийн үе байсан. Дараа нь шинэ УИХ байгуулагдсан. Араас нь орон нутгийн сонгууль залгасан. Энэ үеэр байр сууриа илэрхийлэх нь асуудлыг эрүүлээр харахад хүндрэл учрах юм байна гэж үзээд хойшоо суусан. Өнгөрсөн ням гарагт сонгууль болж дууслаа, улс төрийн эмоци хойшоо тавигдаж байгаа учраас өнөөдрөөс эхлэн улс төрийн өнцгөөр биш, улс эх орны эрх ашгийн үүднээс харж эхлэх болов уу.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа нь цаг хугацааны хувьд зөв хайчин дунд явж байна гэж харж байна. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хоёр маргаантай асуудал байсан. Нэг хэсэг нь УИХ-аар энэ асуудлыг заавал хэлэцүүлэхгүй бол болохгүй гэсэн. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэсэн.
Яагаад гэхээр худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ маань хүчин төгөлдөр бус болж байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэцээр ярина биз. Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар төмөр замын асуудал яригдаж Оросын тал өөрийнхөө хувийг аваач гэхэд Монгол авч явж чадахгүй гээд аваагүй байдаг. "Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын үед орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь "Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь руу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийн болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа. Түүнд миний үг бий. УИХ долдугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах нь уу, энэ үед "Эрдэнэт”-ийн асуудлыг хамгийн тэргүүнд УИХ-д оруулж хэлэлцүүлж танилцуулна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд УИХ завсарласан байгаа учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй байна. Хоёрдугаарт, Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас өнөөдөр бид энэ асуудлыг яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулая гэж Ерөнхий сайдын хувд харж байна гэдгээ хэлсэн. Протколтой та бүхэн танилцсан болов уу...
...ОХУ-ын өмчид байсан 49 хувь Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Ростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведевийн гаргасан шийдвэрт "Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд "Ростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа. Мөн "Ростех”-оос манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Ростех ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Ростех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан учраас Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд дэмжсэн. 
Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх өрийн энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна. Аж ахуйн нэгжүүд "Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэн дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан...
...Гүйцэтгэх засаглалд олон асуудал гардаг. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс Эрдэнэтийн 49 хувь Монголд оруулж ирэх нь ашигтай гэж ярьсан хүн байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачилга. "ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Ростех өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой...
...Гурван улсын уулзалт хөгжлийн том гарц байсан. Ямар нууц тушаал гаргасныг нь Б.Болороос өөрөөс нь асуу, өөрөө хариулна гэсэн. Хуйвалдаан болоогүй гэдгийг хэлье...

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex