Б.Баярхүү: Сүүлийн дөрвөн жилийн ханшийн өсөлт, инфляцийг ард түмэн төлөх ёсгүй

0

Б.Баярхүү: Сүүлийн дөрвөн жилийн ханшийн өсөлт, инфляцийг ард түмэн төлөх ёсгүй

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэйярилцлаа.


Та "Өргүй Монголын төлөө нэгдэцгээе 218.1” үндэсний хөдөлгөөнтэй хамтран ам.долларынханшны өсөлт, иргэдийн хохирлын асуудлаармэдээлэл хийлээ. Ханшны өсөлтөөс болж алдагдалдорсон хэчнээн хүн, аж ахуй нэгж та бүхэнд хандав,хохирол ямар хэмжээнд байна? 

-Хамгийн гол зүйл бол бид үндэсний мөнгөн тэмдэгтээ аюулгүй байлгах ёстой юм. Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн ханш унана гэдэг монгол хүн Үндсэн хуулиар олгогдсон эрхтэйгээ, төрийн байгууламжтайгаа,  газар нутагтайгаа, түүнийхээ эзэн гэж тооцогддог тэр ойлголт нь бүгд ам.долларын эздийн барьцаанд ороод байна.

Монгол Улсын  сүүлийн 26 жилийн түүхэнд тэр хүмүүс бидний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагах замаар барьцаанд оруулж ирлээ. 1990 онд ам.доллар 50 төгрөг л болж  байсан. Одоо 2400 төгрөг болсон. Бид энэ хооронд 50 дахин хямдарсан байгаа биз. Тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаж үнэгүйдүүлэх замаар бүгдийг гаднаас нь сорон мөлждөг бидний байнга ярьдаг дэлхийг захираад байгаа мөнгө хүүлэгчдийн санхүүгийн имперализм гэгч чинь энэ. Тэгэхээр энд нэг зүйлийг оршил болгоод  хэлчихэд, В.И.Ленин ч, К.Маркс ч агуу сэтгэгч, том онолчид. Практикт хэрэгжсэн нь учир дутагдалтай. Гэхдээ л тэд энэ бүхнийг түрүүлж харж хэлсэн байдаг юм. В.И.Лениний нэг жишээ байдаг даа, "Империализм /эзэнт гүрэн/ бол капитализмын сүүлийн шат”  гэж. Тэгэхээр В.И.Ленин хүртэл үүнийг гүйцэд томъёолж чадаагүй. Империализм өөрөө капитализмын сүүлчийн шат юм бол имперализмын дотор байгаа сүүлчийн шат нь санхүүгийн империализм. Энэ нэр томъёо  үүнийг судалдаг, мэддэг гадаадын судлаачдад хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэгддэг. Би зохиогоогүй. Тэгэхээр бид дэлхийг захираад,  дэлхийн дэглэмийг  хэрэгжүүлж байгаа  ам.долларын эзэн, еврогийн эзэн, фунт стерлингийн эзэн зэрэг хэдэн хувийн банкуудын холбооны дэлхийг захирч байгаа эзэнт гүрний амьсгаа тавихад нь Монголд яг тэр аргачлалаар нь давхар 26 жил мөлжүүлээд сууж байгаа. Үүнийг ойлгоогүйнхээ төлөө төлөөс төлж, өөрсдөө ядуурч, газар нутгаа алдаж, гуйлгачин байдалтай болчихсон, ургамлын тосоо граммлаж авдаг, түүнээс гадна банкнаас авсан зээлдээ дарамтлуулж, сэтгэхүйн гүн гүзгий хямралд орчихсон. Хүн болгон өрийн дарамтад орчихоор нийгэм дагаад хямарчихдаг. Нийгэм хямрахаар төр маань хямардаг. Дандаа буруу шийдвэр гаргадаг, буруу сонголт хийдэг. Шувуу хүртэл буруу дэвэх шиг бүх юм  нь орвонгоороо эргэчихсэн гарцаагүй засах ёстой шатанд ирчихсэн, бид ийм л байдалтай байна. 

-Хөдөлгөөнөө 218.1 гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бэ?

-Олны анхааралд өртүүлэх гэж байгаа хуулийн заалтаар нь нэрлэсэн. Ийм боломж байсаар атал та нарыг мөлжиж, мөлхүүлж байна шүү гэдгийг тайлбарлаж байгаа юм.Түүнээс биш энэ маань явсаар байгаад төгрөгийг тогтвортой байлгадаг, тогтвортой төгрөг дээрээ үйл ажиллагаа явуулдаг төрийн тухай ойлголт руу очно. Тийм төрийг шинээр бүтээн байгуулах, шинэчлэхэд бид Үндсэн хуулиа өөрчилж эзэнтэй болгоно гэдэг тэр шат руу л явна гэсэн үг. Хуулиа түших юм бол  Иргэний хуулийн 218   гэдэг заалт маш тодорхой байгаа. Энэ бол төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийг тодорхойлж өгсөн заалт. 218.1 гэсэн заалт нь төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос  өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж байгаа. Одоо бол төгрөгийн  ханш хэчнээн хувиар уначихсан шүү дээ. Эсрэгээрээ ам.долларын ханш өсчихсөн. Ханш гэдэг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн валюттай харьцаж байгаа ойлголт. Үүнийг банкууд шүүх дээр яаж ч зальдах гээд 20 жил батлаад ирсэн төрийн мөнгөний бодлого байгаа. Үүнд төрийн мөнгөний бодлогын тогтвортой байдал төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг тогтвортой байлгана гэж бий.  Их хурал нь 20 жил ингэж баталчихаад шүүх дээр ирэхээрээ арилжааны банкуудын талд үйлчилж магадгүй гэдэг үүднээс бид хуулийн заалтыг нийгмийн анхааралд хүргэж байгаа юм.

-Манайд хууль нь байхад яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ?

-Банкууд хуулийг хав дардаг. Өөрсдийнх нь олж байгаа нийт ашгийн 70 хувь алга болох учраас  тэр. Бас хүмүүсийг мэдэхгүйгээр нь далимдуулна. Нэг хүнээс хадгаламж авснаараа дамжуулан эрхээ хэрэгжүүлж, дараагийн зээл нь та нарт олдохгүй шүү гэж барьцаалж өндөр хүү төлүүлж суудаг. Арилжааны банкуудын энэ мөлжлөгийг зогсоох ёстой. Энэ бол  дээрэм. Хамгийн эмгэнэлтэй нь төр үүнийг хянаж чаддаггүй. Харин ч өөгшүүлж  байна. Монголбанкны ерөнхийлөгч асан  Н.Золжаргал бол арилжааны банкуудтай нийлж энэ дээрмийг өөгшүүлсэн хүн. Одоогийн байдлаар тэрбум гаруй ам.долларын зээл байна. Оргил үедээ 3-4 тэрбум хүрсэн. Тэгэхээр монголчуудын нийтээрээ мөнгөгүй болсон явдал,  алдагдал газар авсан нь ам.долларыг 1200-аас 2000-д  хүргэсэн тэр хооронд бий болсон зүйл. Ханшийн зөрүүгээс ард түмэн өрөнд орсон нь ойлгоход ийм энгийн.

-Ханшийн зөрүү хаашаа орж, хэнийг санхүүжүүлдэг юм бол?

-Тэр мөнгө банкуудын халаасанд орж тэдний  ашиг болж явна. Нөгөө талаас ханшийн зөрүүгээс ам.долларын, юанийн эзэд ашиг хүртээд явчихдаг. Хоёр юм байгаа шүү дээ. Гадна талдаа юань нь тогтвортой байгаа хүмүүсийн ашиг болно. Дотор талдаа валютын арилжаа хийх, зээл өгөх эрхтэй банкуудын ашиг болоод  байна. Үүнээс болж Монгол Улс маш их алдагдал хүлээсэн. Яагаад гэвэл 2012 оноос хойшх дөрвөн жил байдгаа тавиад туучихсан. Банкууд ашиг олж, гадныхан санаатай хийсэн учраас зорилгоо биелүүлээд, түүнийг нь ойлгохгүй ард түмнийг МАНАН, олигархиудтай нь тэмцэлдүүлчихээд хөндлөнгөөс харж баясаад сууж байна. Манайхны гаднаасаа удирдлагатай хаусын байдалд байгаа технологи тэр.

-Ам.доллараар зээл авсан хүмүүс ийм байна. Тэгвэл төгрөгөөр зээл авсан хүмүүс ч гэсэн эдийн засагхүндэрснээр зээлээ хугацаандаа төлж чадахгүй алданги  төлж  байна. Энэ хохирлын тухайд та юу хэлэхвэ?

-Манай "218.1” хөдөлгөөн өргүй Монголын төлөө нэгдэе гэж зорилтоо дэвшүүлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид өнөөдөр ам.долларын зээлтэй  хүмүүсийн асуудлаар тэмцлээ эхэлж байгаа ч дараагийн шатанд төгрөгийн ханшийг унагаж буй асуудал руу орно. Зөвхөн ам.долларын ханш өөрчлөгдсөн биш сүүлийн жилүүдэд нэмэгдсэн дулаан, цахилгааны үнэ, хэрэглээний  сагс гэж нэрлэгдээд байгаа талх, гурил будаа, мобикомын төлбөр гэх зэрэг гарч буй зардлуудад бий болсон үнийн өсөлт эргээд төр ажлаа хийгээгүй буюу ам.долларын ханшийг тавьж туусантай адил инфляцид өртүүлсэн гэсэн үг. Тэгэхээр сүүлийн дөрвөн жилийн ханшийн өсөлт, түүнтэй адил сүүлийн дөрвөн жилд үүссэн инфляцийг ард түмэн төлөх ёсгүй. Төр хариуцлагаа хүлээх ёстой.

-Өрийн торон сүлжээнээс цөөхөн монголчууд яаж гарах вэ?

-Төрийг эзэнтэй болгох буюу ард түмнийхээ өмнөөс тэдэнд зориулан   хууль тогтоож, зөв санхүүгийн бодлого явуулна, зөв шүүх ажиллагаа явуулна гэж хариуцлага хүлээдэг хүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гэж хуульчилж өгөх хэрэгтэй болчихоод байгаа юм. Их хурал нь буруу хууль гаргавал тэр хүн хариуцлагыг нь хүлээнэ. Засгийн газар нь хариуцлага алдвал мөн адил. Шүүх буруу шийдвэр гаргавал тэр л зохицуулалтаар шийднэ. Ингэж эзэнтэй болгож байж л асуудал шийдэгдэнэ. Янз бүрийн хүмүүс ч тийшээ,  өндөрлөг рүү тэмүүлэхээ болино. Нэг хоёр хүн худлаа гарч магадгүй ч яг үүнийг хийж, хариуцлага  үүрэх чадвартай хүмүүс нь шигшигдээд гарч ирэх боломжтой. Ийм л болгомоор байгаа юм. Энэ нь өөрөө гарц юм. Ийм тогтолцоог бий болгосны дараа маш яаралтай банк, санхүүгийн тогтолцоотой холбоотой 4-5 хуулийг өөрчлөх шаардлагатай.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт Монголбанкны тухай хууль, хоёрдугаарт Арилжааны банкуудын тухай хууль, гуравдугаарт Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний мөнгөн тэмдэгтээр бүх санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль, дөрөвдүгээрт  Хадгаламжийн тухай хууль, тавдугаарт Гадаад худалдаа, валютын арилжааг  зохицуулах тухай хууль  байна. Эдгээр хуулийг төслийг боловсруулсан байгаа. Гэхдээ  одоо эд нарт өгч яах юм бэ гэж бодож байна.

-Яагаад?

-Эрх мэдэлтэй биш, хоорондоо хоёр, гурван толгой гаргаж хэрэлдэж байгаа энэ хүмүүс итгэл хүлээх чадваргүй. Бас нэг юм нь дутуудуулж хийвэл 10 жилийн өмнө эхэлсэн өндөр хүүтэй орон сууцны зээл шиг  орон сууцанд орсон хүмүүсээ  бүгдийг өрөнд оруулж, авсан зээлээ төлчихөөд байхад нь өртэй байлгаад байрыг нь хурааж авдаг тогтолцоо руу оруулна. Ийм зүйл бий болох учраас нэгмөсөн эзэнтэй болгож байж өөрчлөлтийг эхлүүлэхгүй бол болохгүй. Өнөөгийн Монголын байдал, цаашдын зам ийм л байна даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex