Ам.долларын ханш евротой дөхөж очлоо
Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш монгол төгрөгний эсрэг чангарсаар өнөөдөр нэг ам.доллар 2100 төгрөгтэй тэнцлээ. Арилжааны банкууд нэг ам.долларыг 2100 төгрөгөөр худалдан авч, 2134 төгрөгөөр худалдаж байна. Харин монголбанкны ханшаар нэг ам.доллар 2090 төгрөг 84 мөнгөтэй тэнцэж байна. Жилийн энэ үед долларын ханш өсөх хандлагатай байдаг. Учир нь шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан мөнгөний эргэлт сайжирдаг хэмээн эдийн засагчид хэлж байна. Ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцээд Төвбанкнаас валютын захад оролцож байгаа хэдий ч ханшийг тогтоож дийлэхгүй байгаа билээ.
Б.ЦОГ
Сэтгэгдэл байхгүй байна.