Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд эмэгтэй хүн зодож, танхайрчээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны 62 дугаар үүрийн хурлын үеэр намын улс төрийн ажилтан К.Олимпиад гэгч согтуу эр шаардлага тавьсан эмэгтэйг зодож, танхайрсан гэх мэдээлэл ирлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо өчигдөр 11:00 цагийн орчимд намын дүрмийн бус хурал зарлаж, дүүргийн хэмжээнд байдаг 20 үүрээ хуралдуулжээ.
Энэ үеэр 62 дугаар үүрийн хуралд оролцож байсан гишүүд "Дүрмийн хурал хийгээч” гэдэг шаардлага тавьсан аж. Гэвч энэхүү шаардлагыг тус хуралд оролцож байсан Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга О.Мөнгөншагай, Б.Ганбаатар нарын хүмүүс хүлээж авалгүй, шаардлага тавьсан эмэгтэйг хэл амаар доромжилжээ.
Түүнчлэн хууль бус хурал зарлаж, өөрийн тойрон хүрээлэгчдээр хурлын ирцээ бүрдүүлж, өөрсдийн гэх тодотголтой хүнээр намын дарга болгоно гэж хүч түрэмгийлж, зохион байгуулалтайгаар хүмүүсийг машинаар зөөж авчирч нууцаар хуралдсан нөхдүүд шаардлага тавьсан эмэгтэйг зодож танхайрсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар шаардлага тавьсан эмэгтэйн бие тааруу байгаа бөгөөд зодсон хүнийх нь согтолтыг хэмжүүлэхэд 1.6 хувьтай гарсан байна. Дашрамд дурьдахад, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Мөнгөншагай нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаатан гэнэ. Мөн дээрх үйл явдлын үеэр Сү.Батболдын бие төлөөлөгч, "Чингис” зочид буудлын хамгаалалтын албаны дарга ажилтай Мөнхбаатар гэдэг залуу ч оролцоод амжсан гэнэ шүү.
Эмэгтэйг зодож, танхайрсан намын улс төрийн ажилтан К.Олимпиад /цэнхэр цамцтай/...
Зодоонд оролцсон гэх Сү.Батболдын бие төлөөлөгч, "Чингис” зочид буудлын Хамгаалалтын албаны дарга Мөнхбаатар /наад захын нэхийтэй/
Зодуулсан эмэгтэйн биеийн байдал тааруу байна
mminfo.mn