Япон улс Дроны нисгэгчдийг үнэмлэхжүүлэхээр болжээ
Японы тээврийн яам удахгүй нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг жолоодох хүмүүст тусгай үнэмлэх олгож эхлэхээр болжээ.
Ийм үнэмлэхтэй нисгэгч хүн ам шигүү суурьшсан бүс зэрэг дрон нисгэх хориотой бусад газруудад жолоодох эрхтэй байх гэнэ. Тээврийн яам ирэх гуравдугаар сарыг хүртэл нисгэгчдэд тавигдах шаардлага, сургалтын хөтөлбөр, үнэмлэх олгох эрхтэй хувийн байгууллагуудын шалгуур нөхцөл зэргийг боловсруулж бэлэн болгоод 2017 оны санхүүгийн жилээс (дөрөвдүгээр сараас) эхлэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Сургалт явуулж, нисгэгчийн үнэмлэх олгох эрх бүхий байгууллагуудыг яамны сайт дээр зарлах юм байна.
Эхний байдлаар хүн ам суурьшсан бүс, нисэх буудлын ойролцоо, мөн 150 метрээс өндөрт дрон нисгэх зэрэгт мэргэжлийн нисгэгч шаардлагатай байхаар тусгаж байна. Мөн баяр ёслол зэрэг олон хүн цугласан газарт нисгэхэд энэ нь хамаатай юм.
Эх сурвалж: Japan Times
Сэтгэгдэл байхгүй байна.