Сайн дурынхны хөрөнгөөр халдлага үйлдэгчийг баривчилжээ
Уг бичлэг интернэтээр тарж цагдаа нар гэмт этгээдийн талаар мэдээлэл ирүүлэхийг зарласан ч үр дүнд хүрээгүй байна. Бичлэгийг үзэж шоконд орсон Лэди Гага, Чарльз Терон зэрэг оддын бие хамгаалагч, 54 настай Майкл Куэр мэдээлэл ирүүлсэн хүнд 2,000 еврогийн шагнал хувиасаа амлаж байгаагаа зарлажээ.
Мөн өөр нэг бизнесмэн хувиасаа 10,000 евро гаргахаар амласан байна. Үүний дүнд цагдаа нар саяхан танхайрсан этгээдийг олж баривчилжээ.
Дээрх 10,000 еврогийн шагналын тал нь мэдээлэл өгсөн хүнд очих бол тал нь халдлагад өртсөн эмэгтэйг сэтгэл санааны цочролоос гаргахад нь зориулж амраан сувилуулахад зарцуулагдана гэж хандивын эзэн хэвлэлд ярьсан байна.
Гэмт этгээдүүд нь Германд дүрвэж ирсэн Ойрх Дорнодын гаралтай хүмүүс байх магадлал өндөр байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.