Оросын эсрэг хоригийнхоо хугацааг сунгалаа
Украины дотоодын үймээн самууныг ОХУ санаатай бий болгож, хямрал үүсгэсэн хэмээн Европын холбоо мэдэгдэж, Оросын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо дахин зургаан сараар сунгасан талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ. Хориг ирэх оны тавдугаар сар хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригынхоо хугацааг сунгахыг Европын холбооны удирдлагуудаас хүссэн билээ.
Дээрх шийдвэрийн дараа Порошенко "Европын холбооны удирдлагуудын шийдвэрт талархаж байна. ОХУ-ын эх газарт алдаад буй Кремийн хойгийг эргүүлэн авах асуудлаар Европын холбоо Украины ард түмэнд туслана гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Европын холбооны шийдвэрийг ОХУ-ын Гадаад хэргийн яам "Үнэхээр буруу шийдвэр байлаа” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.