Стефани дел Валле: Дэлхийн мисс болно хэмээн төсөөлж байсангүй

0

 

 
АНУ-ын Вашингтон хотноо 66 дахь удаагийн "Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Титмийн эзнээр Пуэрто-Рико улсын мисс Стефани дел Валле тодорсон юм. Шинэхэн "Дэлхийн мисс” хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

Стефани дел Валле: Дэлхийн мисс болно хэмээн төсөөлж байсангүй

 

-Танд баяр хүргэе.

 

-Маш их баярлалаа. Өнөөдөр эцэг, эх минь мөн эх орон минь надаар бахархсан байх. Би маш их баярлаж байна. Сэтгэл минь их хөдөлж байна. Хурдхан гэртээ харьж, гэрийнхэнтэйгээ уулзаж, баяраа хуваалцмаар байна.

 

-Тэмцээний эхнээс л таныг ялагч болох магадлалтай гоо бүсгүйчүүдийн дунд багтаж байсан?

 

-Тийм ээ. Би титмийн эзэн болохыг маш их хүсч байсан. Мөн эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг их хүссэн. Зорилгоо биелүүлсэндээ таатай байна.

 

-Ард түмэн тань таниар бахархаж байгаа байх?

 

-Итгэж байна. "Дэлхийн мисс” болсондоо одоо хүртэл итгэж чадахгүй байна.

 

-Та гайхалтай дуулдаг. Таны дуу хоолой олон сая хүнд таалагдсан. Та мөн "Авъяас" төрөлд амжилттай оролцсон?

 

-Би мэргэжлийн дуучин биш л дээ. Би дуу дуулах үнэхээр дуртай. Тэмцээний өмнө үзэгчдэд ямар авъяасаа үзүүлэх вэ хэмээн удаан бодсон. Эцэст нь би дуулахыг хүссэн. Дуу минь олон хүнд таалагдсан явдалд талархаж байна. Яг л зүүд шиг байна.

Стефани дел Валле: Дэлхийн мисс болно хэмээн төсөөлж байсангүй

 

-120 орны гоо бүсгүй титмийн төлөө өрсөлдсөн. Та аль улсын гоо бүсгүйг дэмжиж байсан вэ?

 

-Би Энэтхэгийн гоо бүсгүйг дэмжиж байсан. Түүний гараас атгаад эцсийн шатанд үлдэхийг хүсч байсан. Учир нь Энэтхэгийн гоо бүсгүй миний өрөөний хамтрагч. Бид бүтэн сар нэг өрөөнд хамт амьдарсан. Энэ хугацаанд бид их дотно сайн найзууд болсон. Өнөөдрөөр бидний нөхөрлөл хязгаарлагдахгүй гэж бодож байна.

 

-"Дэлхийн мисс” болно хэмээн төсөөлж байв уу?

 

-Ээж минь үргэлж намайг "Дэлхийн мисс” болно гэдэг байсан. Ээж минь зөв таажээ. Охин нь тандаа хайртай шүү. Гэхдээ би "Дэлхийн мисс” болно хэмээн төсөөлж байгаагүй. Үнэхээр өөрийгөө "Дэлхийн мисс” болно хэмээн төсөөлж байсангүй. Итгэхийн аргагүй юм.

 

-Мөн дэд байрын эзэн болсон Доминиканы Бүгд Найрамдах гоо бүсгүйтэй их дотно гэж сонссон?

 

-Тийм ээ.

 

-Өнөөдөр таны нэрийг дэлхий нийтээрээ мэдэх боллоо?

 

-Гайхалтай байна. Зүгээр л гайхалтай байна. Бүх зүйлд итгэж чадахгүй байна. Өнөөг хүртэл миний бие чичирч байна.

 

-Маргаашнаас таны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно?

 

-Хүлээж чадахгүй нээ.

 

Стефани дел Валле: Дэлхийн мисс болно хэмээн төсөөлж байсангүй

 

Б.Дэлгэрцэцэг

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.