Хүүхэд нь өвдсөн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу, суулгалт зэрэг халдварт бус өвчний дэгдэлт эрс нэмэгдэж буй.
Ихэнх дүүрэг, хорооны эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаагаас болж иргэдийн дунд чамгүй их бухимдал, хүндрэл үүсээд байгаа.
Бүр зарим нь аргагүйн эрхэнд эмнэлгийн коридорт орж засч хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй байдалд ороод байна.
Засгийн газраас энэ байдлыг харгалзан үзэж, эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгож, хүүхдээ асрах боломж бүрдүүлэхээр болжээ.
Энэ долоо хоногт холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, дээрх бломжийг бий болгох аж. Ингэснээр бага насны хүүхдүүдийн дунд халдварт бус өвчний дэгдэлт буурч, эмнэлгүүдийн ачаалал буурах магадлалтай.
Сэтгэгдэл байхгүй байна.