Шингэн саван ууж амиа алдагсдын тоо 60 хүрч, Эрхүү мужид онц байдал зарлалаа

0

Шингэн саван ууж амиа алдагсдын тоо 60 хүрч, Эрхүү мужид онц байдал зарлалаа

 

Биеийн шингэн саванг согтуурах зорилгоор уусан хүний тоо 100-г давж, амиа алдсан хүний тоо 60 хүрсэн тул Эрхүү мужид онц байдал зарлажээ.

Өнгөрсөн шөнө хордож үхсэн хоёр хүний цогцос орон сууцнаас нэмж олсноор амиа алдагсдын тоо 60 болсон тухай Эрүүл мэндийн яамны бүс нутаг хариуцсан төлөөлөгч Татьяна Шкурская өнөөдөр мэдээлсэн байна.

Хэрэг явдалтай холбогдуулан Эрхүү мужийн захирагч Сергей Левченко Мягмар гарагт захирамж гаргаж бүх дэлгүүрүүдэд спиртийн хольцтой угаалгын шингэнийг зарахыг хоригложээ.

Хэргийг шалгаж дуустал уг хориг хүчинтэй байх гэнэ. "Боярышник” буюу долоогоно хэмээх нэртэй уг угаалгын шингэнийг спиртийн найрлагатай гэсэн шалтгаанаар зарим иргэд авч уух болжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр уг бүтээгдэхүүнд архинд байдаг этанол биш харин метанол хэмээх спиртийн төрөл байгаа нь хүмүүсийг үхэлд хүргэж байгаа гэнэ.

ОХУ даяар согтууруулах ундаа хэрэглэгчдийн 20 хувь орчим нь зориулалтын бус эм, үнэртэн, гоосайхны бүтээгдэхүүн ууж согтуурдаг тухай албаны тоо баримт байдаг ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex