Хөгжлийн банкыг мөнгө угаасан эсэхийг шалгаж тогтооно
Цагаан сараар хамгийн гоё дээл өмсч сайдтайгаа золгосон эрхмийг 3.5 сая төгрөгөөр урамшуулдаг, гадаадад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэж, төсвийн мөнгө үрэн таран хийсэн, 7 ширхэг оёдлын машинд 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийсэн гээд 30 гаруй зөрчил, "но" илэрсэн Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-т шалгаж буй. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг ч шалгаж эхэлсэн. Түүнийг "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Улмаар Н.Батбаяр болон Хөгжлийн банкны экс удирдлагуудын хэргийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.