Монголчууд дүрвэж байна

0

Монголчууд дүрвэж байна

Жилийн дотор 2278 хүн иргэншлээ солиллоо
Өнгөрсөн оны 1 сарын 1-ны байдлаар хүн амын тоо 3.059.498 иргэн байсан. Тэгвэл өнгөрсөн оны төгсгөлд 3.123.936 болсон байна. Үүнээс 77762 хүүхэд шинээр төрсөн. Мөн иргэдийн тоо нэмэгдсэнээс гадна 18805 хүн нас барсан, 2278 иргэд улсын харьяатаас гарч бүртгэлээс хасагдсан байна. Энэ нь тухайн онд нэмэгдсэн хүн амын бараг 5 хувьтай дүйж байна. Хүйсийн харьцаагаар ангилвал эрэгтэй 1.547.286, эмэгтэй 1.576.650 байна. 
 
Гэрлэлтээ цуцлуулах нь нэмэгджээ
Мөн өнгөрсөн жил гэрлэлтээ батлуулсан 17118 тохиолдол байгаагаас 87 хувь нь анхны гэрлэлт аж. Харин 13 хувь нь дахин гэрлэсэн, мөн гэрлэлтээ сэргээсэн байна. Насны ангилалаар авч үзвэл эмэгтэйчүүд 18-24, эрчүүд 24-34 насандаа гэрлэжээ. Үүнээс харахад эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд хожуу амьдрал зохион байгаа юм. Гэрлэлтийн хажуугаар гэр бүл салалт өндөр гарчээ. Тодруулбал, 4159 хүн гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай дүйж байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байна.  
 
Иргэний үнэмлэхээ гээгдүүлэх нь түгээмэл байна
Түүнчлэн  245.009 иргэн иргэний үнэмлэхээ авсан. Үүнээс 20 хувь нь шинээр авсан, 83900 хүн 45 нас хүрээд үнэмлэхээ солиулсан байна. Өнгөрсөн онд иргэний үнэмлэхээ авч буй иргэдийн 3 хүн тутмын нэг нь иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн байжээ. Энэ нь нэгдүгээрт иргэний үнэмлэхийн үнэ цэнэ ямар байгааг харуулж буй гэнэ. Мөн гадаад паспорт 166,503 иргэнд олгосон. Сүүлийн дөрвөн жилд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэлээ.
Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг  "Энэ жил МУ-ын иргэн болсон таван иргэн байгаа. Үүнээс иргэн харьяатаа сэргээсэн гурван иргэн бүртгүүлсэн. Мөн шилжилт хөдөлгөөний хувьд өмнөх дөрвөн жилүүдтэй харьцуулахад төдийлөн өсөөгүй. Харин 2012, 2013, 2014, 2015 онд нийслэл рүү шилжих хөдөлгөөн орон нутаг руу шилжих хөдөлгөөнөөс өндөр байсан бол өнгөрсөн жил  харьцангуй бага байлаа” гэв. 
 niislel.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex