Иргэдээс 300 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйд 10 жилийн ял оноожээ
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч Г нь давтан үйлдлээр 2012 оны 2-10 сарын хугацаанд 12 иргэнээс нийт 338 141 500 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлтэй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг хянаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлжээ.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2 өдөр хэлэлцэж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г нь давтан үйлдлээр итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийг хурааж, 10 жил 1 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл байхгүй байна.