Дарга болмоор байвал М.Энхболдын морины баасыг цэвэрлэчих, тэгээд болоо
Төрийн албаны даргын суудал бол хэн нэгэн ноёны инээсэн өдрөө бараа бологч руу шиддэг боорцог юм. Тэр боорцог чамд олдвол чи тэнгэрийн хишиг хүртлээ л гэсэн үг. Чи шууд дарга болно. Чиний ямар боловсролтой, өмнө юу хийж байсан хамаагүй. Хурдан морины хомоол цэвэрлэж байгаад төрийн сайд ч болж болно. Чи даргын уяачийн эхнэрийнхэн эгч байна уу, малынхан өвс тэжээлийг зөөдөг барлаг нь байна уу, хамаагүй. Яг ийм түүхийг одоо өгүүлье.
МАН засгийн эрх бариад төрийн байгууллагуудын "хутгаж” эхэлсэн. Тэр хутгуурийн дунд зарим цэрэг нар дарга болсон. Тэдний нэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга М.Энхжаргал. Өмнө тус газарт боловсрол мэдлэг ядруухан ч хэл ам дийлдэхгүй "зартай”мэргэжилтэн байжээ. Нэг л өдөр тэр булангийн ширээнээс байгууллагын хойморийн ширээнд заларчихсан. Учир нь М.Энхжаргал УИХ-ын дарга М.Энхболдын хурдан морийг уядаг тод манлай уяач Д.Ононгийн эхнэрийнхэн төрсөн эгч. Мань хүн М.Энхболдын хүн гэдгээрээ ажил дээрээ бол даам аа даам. Юм л бол барьж авч базчих гээд доод хүмүүсээ дорд үзэж ажлын байрны дарамт үүсгэдэг гэдэг юм билээ. МАН нэрээ бод. Тус намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгууль руу санаа байгаа бол "Уяачдын засгийн газар”-ынхаа бохир ажиллагаагаа зогсоосон дээр биз. Ер нь энэ ашигт малтмал, газрын тосны газар гэж "томчууд”-ын халаасны нөхөд үүрлэсэн байгууллагын хэзээ "цэвэрлэх” юм бол. Бид цаашид Монгол банкны ерөнхийлөгч Баярсайхан, "Сод Монгол” группийн ерөнхийлөгч Анандбазар нар энэхүү байгууллагад өөрсдийн хүнээ хэрхэн шургуулсанг мэдээлэх болно.
Эх сурвалж: www.tonshuul.mn Ц.Сарнай