Тэрбумтан сайд шатахууны мөнгөгүй "зутарч" явна

Албан унааны шатахууныг төсвөөс угаасаа гаргадаг. Үүнийг бол ойлгож байна. Гэтэл Сангийн яамны мэргэжилтэн "хөдөө явдаг автомашингүй, байсан нь эвдэрчихсэн учраас сайдын хувийн унаанд нь шатахуун хийж өгсөн юм аа” гээд л тайлбар хийсэн байна. Өөрөөр хэлбэл Б.Чойжилсүрэн төсвийн хөрөнгөөр хувийн машиндаа шатахуун хийлгэсэн нь үнэн болж таарч байгаа биз. Эндээс Монгол Улсын Сангийн яам сайдаа суулгаад хөдөө явчих автомашингүй байна гэнэ. Байгаа нь ганц эвдэрхий старикс. Хэнийг хуураад байгаа юм бэ дээ, бүү мэд. Албаны дарга нарын гэрээсээ зөөлгөдөг жийпнүүд хаачив? Зүгээр л сайд өөрийнхөө машины шатахууныг яамнаас гаргуулчихсан учраас л өөр тайлбар олдохгүй, ямар сайндаа л эвдэрхий ганц старикс байдаг гэж мэлзсэн байх л даа.
Яаманд хөдөө явдаг машин байдаггүй юм байж. Монгол Улсын Сангийн яам нь ингэтлээ доройтсон юм байж. Гэвч тэргүүн баян сайд ийм дорой салбараас шатахуунаа гаргуулаад явж байна гэхээр инээд хүрээд байх юм. Баяжих тусам харамч болдог гэгчээр машиндаа шатахуун хийж чадахааргүй болтлоо л татганаж дээ янз нь. Гадныхан эдийн засгийн хямралтай улсын Сангийн сайд нь шатахууны мөнгөгүй зутарч явна гэж ойлгоно шүү дээ. Жаахан нүнжигтэй бай л даа.
Шар хүү


Сэтгэгдэл байхгүй байна.