Төрийн албан хаагчдын авах авлигын хэмжээ хоёр дахин ихэсчээ Шинэ мэдээ 2015/09/01 1070 ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Энэ оны эхний хагас жилд хойд хөршид гэмт хэргийн гаралт 2014 оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.2 хувиар өсчээ. Тэр дундаа төрийн албан хаагчдын авсан авлигын хэмжээ 208 мянган рубль болж, хоёр дахин өссөн гэсэн судалгаа гарсан байна."Известия” сонины өнөөдрийн дугаарт энэ талаар мэдээлсэн байна. Гэмт хэргийг дотор нь ангилбал, хүн амь, танхайн гэмт хэрэг 5.9 хувиар өссөн байна. Хамгийн их өсөлттэй мужаар Адбгейн БНУ 183.6 хувь, Орловскийн хязгаар 62.2 хувь, Архангельскийн хязгаар 43.1 хувиар тэргүүлсэн байна. Бүх гэмт хэргийн 53.6 хувийг рецедив буюу засаршгүй гэмт хэрэгтнүүд үйлдсэн бөгөөд 30.1 хувь нь согтуугаар үйлдэгджээ. 1070