Д.Цогтбаатарын түүхий бантанг З.Баянсэлэнгэ болгох уу

755
Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар огцорсоны дараа "Шийдлийн” гэх гоё нэртэй болж гарч ирсэн. Тэгвэл "Шийдлийн” Засгийн газарт орж ажилласан МАН-ын сайдуудын нэг нь Д.Цогтбаатар байлаа. Мань хүний сайдаар ажилласан хугацаандаа хийсэн нэг ажил нь орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудал байв.

 Яг ч урьдчилгааг 10 хувь болгож байгаа юм биш. 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах журмаар иргэдийг орон сууцтай болгох талаар ярьсан хэрэг. Үндсэндээ иргэдийг урьдчилгааны дарамтаас чөлөөлж, төр засаг нь батлан даах талаар гоё, гоё зүйл хангалттай ярьсан юм.  Сайдын албаа өгснийхөө дараа ч тэр бүх зүйл бэлэн болчихсон, урьдчилгаа 10 хувь болсон шүү дээ гэх маягийн юм ярьж байлаа, тэр хүн.  

Гэтэл яг үнэн хэрэг дээрээ урьдчилгаа 10 хувь болчихсон юм алга. Мань хүн зүгээр л жилийн найман хувийн зээлийн журамд багахан өөрчлөлт оруулж, 10 хувийн урьдчилгаа төлнө гэсэн хэдэн үг үсэг нэмсэн төдий. Албархуу биш энгийнээр тайлбарлавал нэг иймэрхүү. Мэдээж цөөнгүй хэдэн зүйлийн өөрчлөлт оруулсан нь үнэн. 

Гэхдээ л Засгийн газар 20 хувийн урьдчилгааг батлан даах асуудлыг эцсийн байдлаар шийдээгүй байхад л болчихсон юм шиг ярьсан нь өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгэчихлээ. Дээрээс нь олон иргэн хохирч магадгүй байдалтай болчихоод байна. Гэтэл 10 хувийн урьдчилгааны "үлгэр” буюу 20 хувийн батлан даалт гаргах асуудал шийдэгдэхгүй байж магадгүй болчихлоо.

Яг үнэндээ Д.Цогтбаатар "Би нэг баавгай ална. Арьсных нь талыг чи аваарай. Би баавгайгаа алах гээд буугаа бэлтгэчихсэн” гэж хэлчихээд, өнөөх баавгайгаа алж чадахгүй яваатай л адил зүйл хийчихээд албаа өгчихсөн нөхөр шүү дээ. Гэтэл өнөөдөр "Буянт-Ухаа-2” хороолол гэхэд 10 хувийн урьдчилгаа төлөөд байраа захиал гэж хэлээд иргэдээс захиалга авчихсан. Мөн олон барилгын компани 10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд байрандаа ор гээд л сурталчлаад байгаа. 

 Хэрвээ 20 хувийн батлан даалт бүтэхгүй бол иргэд банкинд өөрсдөө 30 хувийн урьдчилгаагаа гүйцээж төлнө. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн дүнгийн 20 хувиа гүйцээж төлөх шаардлагатай болон гэсэн үг. Хэрвээ төлж чадахгүй бол тодорхой шимтгэл төлж, мөнгөө буцааж авах байх. Арай гэж 5, 10 сая төгрөг хурааж, байрны урьдчилгаанд өгчихөөд, орон сууцанд орж чадахгүй, цаашлаад мөнгөнийхөө тодорхой хувийг алдах ч эрсдэлтэй тулгарчихаад байна. 

Тэгвэл Д.Цогтбаатарын сайд байхдаа зуурсан түүхий бантанг халааг нь авсан З.Баянсэлэнгэ сайдтан "болгож” чадах уу, үгүй юу гэдэг нь бас л эргэлзээтэй. Мань хүн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Иргэд орон сууцны зээл авахдаа урьдчилгаа 10 хувийг төлнө гэх асуудал бүх төвшинд яригдаад удлаа. Үүнийг Засгийн газрын төвшинд ярилцсан байгаа. Асуудлыг шийдэхийн тулд нэлээд ажиллах ёстой юм байна. Хамгийн гол нь зарим тооцоо судалгаа баримт бичгийн бүрдэл дутуу байхад нь нийтэд зарлачихсан юм болов уу гэж ажиглаж байгаа. Бичиг цаас түүхий байхад ингэж зарласантай холбоотойгоо хувийн хэвшилд дарамт ирж байгаа тохиолдлууд ч байгаа. Дээрээс нь энэ асуудлыг манай яам дангаараа шийдэхгүй. Таван талт гэрээг байгуулах ёстой. Энд БХБЯ, Сангийн яам, арилжааны банкууд, Хөгжлийн банк, нийслэлээс оролцсон таван талт гэрээг байгуулаад, үүнийхээ дагуу дүрэм журмаа хүртэл гаргах ёстой. 

Одоо арилжааны банкуудаас тавигдаад байгаа асуудал нь 20 хувийн баталгааг 2016 он хүртэл Хөгжлийн банк хариуцаж явна. Цаашаа энэхүү баталгааг хэн гаргах вэ гэдэг асуудал бий. Хөгжлийн банк хариуцсан чигээрээ явах юм уу, арилжааны банкинд шилжүүлэх үү гэх мэтээр яригдсан зүйл их байна. Тийм болохоор 20 хувийн батлан даалтын төдийд гаргана гэж тодорхой хугацаа үнэндээ хэлж чадахгүй нь” хэмээн ярьсан байсан. 

Одоохондоо асуудал нэг иймэрхүү л байна. Яг үнэндээ 20 хувийн баталгаа гэж юу юм. Зүгээр л нэг тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй цаас л байгаа шүү дээ. Арилжааны банкууд ийм эрсдэлтэй зүйл хийх үү. Түүний оронд батлан даалтын мөнгөө арилжааны банкуудад хуваагаад байршуулчих. Тэгвэл 10 хувийн урьдчилгаатай зээлийг чинь хамаагүй өгье гэдэг саналыг арилжааны банкны удирдлагууд Засгийн газарт тавьж байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд батлан даалт нэртэй тамгатай, гарын үсэгтэй цаасан хууртахгүй. Засгийн газрыг мөнгөө өг гэж шахаж байгаа юм гэнэ. Гэтэл өнөөдөр Засгийн газарт 100-гаар яригдах тэрбум төгрөг байгаа бил үү. Дарга нарынхаа цалинг гурван сараар 30 хувь бууруулах гэж ярьж байхад юун 20 хувийн батлан даалтад мөнгө гаргах. Ёстой үлгэрийн далай.  

Ингээд бодоод үзвэл 10 хувийн урьдчилгаа төлөөд байранд ордог, 20 хувийг нь төр засаг батлан даана гэдэг журам  ёстой "түүхий бантан”   чигээрээ үлдэх нь. БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ энэ асуудлыг шийднэ гэж байхгүй. Ганцхан яамнаас хамаарахгүй гэдгийг тэр өөрөө ч ярьсан байгаа биз дээ. Түүний түмэн зөв. Яг эцсийн дүндээ арилжааны банкууд л асуудлыг шийдэх байхгүй юу. 

Түүнээс биш хэн нэгэн Д.Цогтбаатар, З.Баянсэлэнгэ шийддэггүй юм.  Арилжааны банкууд болно гээд зээлээ өгвөл сая болж байгаа юм. Одоо бол арилжааны банкны удирдлагууд  болохгүй, тамгатай цаасанд хууртахгүй, бодитоор мөнгөө өг гэж байгаа цагт ёстой "мянгуужингийн үлгэр” болж байна. Тийм болохоор иргэд минь 30 хувиа хураагаад, банкныхаа шалгуурыг хангаад л зээлээ авахаа бодсон дээр дээ.  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

755 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex