Шарил шүтсэн тэнэглэл

1032

Шарил шүтсэн тэнэглэл

 

Арав гаруй сарын өмнө СХД-ын 9-р хорооны нутаг дэвсгэрээс занданшуулсан шарил олдож нийслэлчүүд нэг хэсэгтээ л шуугисан. Гэсэн ч удалгүй Архангай аймагт анх байсан нэгэн эрдэмтэй хүний шарил болох нь тогтоогдож, мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийх зэргээр мартагдсан.

 

Харин өнөөдөр/10.21/ Аграмба Р.Санжайжавын биеийг Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд заллаа. Уг хүн нь 1826-1905 оны хооронд амьдарч байсан бөгөөд мөнхийн бясалгал хийж гэгээрсэн гэнэ. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс "дээрх биеийн нугас, тархи нь амьсгалж байна. Иймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй гэж үзжээ. Улмаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яам үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчилж, нийт 464 сая төгрөгөөр чулуун дугана босгожээ. Дуган барих нийт хөрөнгөөс 164 сая төгрөгийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс, үлдсэн 300 саяыг нутгийн иргэдийн хандиваар бүрдүүлж ийнхүү дуганы чулуу болгожээ.

Бас болоогүй өнөөдөр, маргааш хоёр өдөр төв ганданд сүсэгтэн олонд тухайн биеэс авшиг, жанлав хүртээх юм гэнэ дээ. Ай яасан ч ухаарч болдоггүй их тэнэглэл вэ?

Итгэлт хамба руу зорчиж, эрвийж дэрвийхээрээ цуглуулсан мөнгөө барж буй талаар олон ч сэтгүүлч бичсэн дээ. Гэтэл Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нь "Энэхүү шүтээн биеийн увидас Итгэл хамбынхтай адил гэж тодорхойлсон. Тухайлбал 1960, 2002 онд багш шавийн шүтээн бие байрлаж байсан Содномдаржаа ууланд түймэр гарчээ. Гэхдээ тус хоёр шүтээн бие байрлаж байсан газраас нэг төөгийн хэмжээтэйгээр холоор түймэр дайрч өнгөрч байсан” хэмээн ярьж байх аж. Манайхан ч гэж үй олноороо цуглаж, хүний хүүрээс адис авчих санаатай дайрцгааж байх. Үхээрийн бузар гэж нэг юм байдаг тухай хөгшчүүл ярьдагсан. Тэр нь өнгөрч гэхэд айхгүй ч гэсэн аягүй баймаар юм.

Шарил шүтсэн тэнэглэл

 Хүний шарилыг дээдлэн онголж болох боловч өнөөгийн бидэн шиг хамаг амьдралын утга учраа даатгаж, түүнд л нэг гар хүрчихвэл тэнгэрээс бөөн хөрөнгө унаад ирэх юм шиг санадаггүй байх.

Энэхүү шарилыг энэ сарын 24-25-нд нутагт нь аваачиж оршуулах аж. Тэгсэн нь ч зөв. Гэтэл ингээд л өнгөрөх юман дээр улаан мөнгөгүй гэж байж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 164 саяыг гаргасан байх юм. Харамсах ч багадмаар.

Үүнээс гадна мухар сүсэгт хүмүүсийн сүсэг, итгэлээр дамжуулан 300 сая төгрөг цуглуулсан. Нэгэнт л энэ шарил нь ид шид, энгүй гайхамшигийг үзүүлээгүйгээс хойш энэ хандивыг залилан гэж үзэх үндэслэл бий. Ингэж л зүгээр нэг хүүрээр хүртэл хөрөнгө цуглуулж, бизнес хийж байдаг байх. Итгэлт хамба бол үүний хамгийн ойрын, энгийн жишээ мөн.

Б.БОЛД

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1032 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex